Нууц мэдээллийн уурхай

Салсан хос хүүхдүүдээ ХАМТДАА өсгөхийн тулд шинэ эхнэр/нөхрөө авчиран ХАМТДАА амьдарч байна

Нийтэлсэн: 2018-08-15 08:24:45

Монгол хүний хувьд байж боломгүй, бүр толгой эргүүлсэн явдал Америкийн Теннеси мужийн салсан хосын дунд болж байгаа тухай Вabble –д мэдээлжээ. Гурван хүүхдийн эцэг эх Кэти Блэкмер болон Стивен нар өмнө нь эцэс төгсгөлгүй хэрэлдэж муудалцдаг байжээ. Энэ бүхэн нь яван явсаар салалтанд хүргэсэн байна. Салахдаа хүүхдүүдээ хувааж авчээ. 2016 онд Кети 19 настай хүүтэй Бэн гэдэг эртэй гэрлэжээ. Ингээд хүүхдүүд нь шинэ аавдаа дасах хэрэгтэй болжээ. Гэтэл жилийн дараа гай тохиож Стивен авто осолд орж хүнд бэртжээ. Бэртэл гэмтлийг нь эдгээхийн тулд байнгийн арчилгаа асаргаа хэрэгтэй болсон байна. Салсан нөхөр нь хүнд бэртсэнийг аавыгаа автын ослоор алдсан Кэти тун эмзэг хүлээн авчээ. Тэрээр энэ бүхнийг хүүхдүүдээ төрсөн эцэгтэй нь байнга уулзуулах боломж болгон ашиглахыг хүссэн гэнэ.


-Стивен бид хоёр хамт байх нь эхлээд хүүхдүүдэд маань хэрэгтэй байсан-
Хүүхдүүдийнхээ төрсөн эцэг болох салсан нөхрөө асрах гэсэн Кэтигийн санааг одоогийн нөхөр Бэн нь дэмжжээ. Бүр Стивэнийг асрана гэж амласан гэнэ. Ингээд хуучин нөхрөө шинэ нөхрийнхөө гэрт авчирч салсан , эцэг эх ахин нэгджээ. Дээр нь шинэ нөхөр, шинэ нөхрийн хүү нэмэгдсэн байна. Тухайн үед энэ гэрт нэг ээж, хоёр аав, дөрвөн хүүхэд байжээ.
-Бэн  намайг хуучин нөхрөө аваад ир гэсэн. Стивэнийг асрана гэсэн амлалтандаа ч хүрсэн. Хуучин нөхрөө асарсаар заримдаа ядарч унах шахахад одоогийн нөхөр маань л тус болж байсан-
Эдгэж хөл дээрээ боссоны дараа Стивен хоёр хүүхэдтэй Брэнди гэдэг эмэгтэйтэй болзох болжээ. Удалгүй тэрээр хүүхдүүдээ дагуулан ирсэнээр нэг байшинд хоёр ээж буюу хоёр эхнэр, хоёр аав буюу хоёр нөхөр бас зургаан хүүхэд нэг дор амьдрах болжээ. Ийнхүү шинэ хуучин эхнэр, нөхрүүд тэдний хүүхдүүд нэг дор цугларсанд Кэти маш баяртай байгаа гэнэ.


-Бэн Брэнди хоёр маань “бонус-ээж аав”-ынхаа үүргийг тун сайн гүйцэтгэж байгаа. Тэд гэр орны ажлаас хойш суудаггүйн дээр манай хүүхдүүдтэй тун сайн харилцаа тогтоож чадсан-
Эхэндээ хүүхдүүд өрөө, тоглоом зэргээ булаацалдан нэлээд маргалдаж муудалцдаг байжээ. Харин одоо “бонус” ах эгчтэй болохын давуу талыг ухаараад тун эвтэй болцгоосон гэнэ.


-Тэд цусан төрлийн ах дүүс биш ч одоо өөрсдийгөө эгч дүүс гэж үздэг болсон-
Мөн дөрвөн эцэг эх зургаан хүүхдээ хүмүүжүүлэхэд  хангалттай хүрдэг гэнэ. Хоёр ээж, хоёр аав нь ээлжээр хүүхдүүдээ зөөж дугуйланд нь хүргэж салхинд гаргадаг.
-Гэр бүлийн санхүүг дөрөв хувааж гаргах нь тун ашигтай байдаг-
 Кэти гэр орны ажлын хувиарыг долоо хоног бүрээр гаргадаг агаад бүгд оногдсон үүргээ хэл амгүй хийдэг гэнэ.
-Стивэн бид хоёр бидний салалт хүүхдүүдээ хамтдаа өсгөхөд саад болох ёсгүй гэдэгт санал нэгдсэн. Одоо хүүхдүүд маань биднийг салаагүй үеэс ч илүү аз жаргалтай байгаа. Учир нь аав ээж хоёр хамтдаа бас хэрэлдэж муудалцахаа больсон-
Харин орчин тойрны хүмүүс нь тэдний тухай элдвийн зүйл ярьдаг ч тоодоггүй гэнэ.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших