ЗТХЯ-нд гарсан аллагатай холбоотойгоор Ж.Бат-Эрдэнэ, Б.Цогтгэрэл нарыг шалгаж эхэлжээ
Нийтэлсэн: 2018-08-15 07:01:46
.jpg)
Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсээс бусдын амь насыг хөнөөсөн энэ хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Б.Махбалыг Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны хоёр жолооч, төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч, тухайн үед талийгаач Т.Гомбосүрэн, Б.Махбал нартай хамт ажлын байран дээрээ архидан согтуурсан алба хаагчдыг давхар шалгаж буй. Албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр “Талийгаач Т.Гомбосүрэнгийн амь насаа алдсан хэрэгт яамны газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр шалгаж байгаа. Тэдний маргалдсан шалтгаан нь ажил албан тушаал өгөх, ажлаас халагдах асуудалтай холбоотой байж болзошгүй. Мөн яамны томоохон албан тушаалтнууд ч талийгаачийг үндэслэлгүйгээр ажлаа өгөхийг шаардаж, айлган сүрдүүлж дарамтлах оролдлого хийсэн байж болзошгүй нөхцөл бий болоод байна. Энэ ноцтой асуудалтай холбоотойгоор сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болжээ.
НУУЦ.мн
