Нууц мэдээллийн уурхай

З.Нарантуяа: Ерөнхий сайдад танхимаа удирдах ур чадвар дутагдаж байна

Нийтэлсэн: 2018-08-14 08:47:55

УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэвлэлд ярилцлага өгөхдөө өнөөгийн Засгийн газар, Ерөнхий сайдыг ийн дүгнэжээ.
- 65 суудал бол Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний эрх мэдэл. Ард түмэн МАН-д хангалттай итгэж, хангалттай эрх мэдлийг өгсөн. Эдийн засгийн хямралыг гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад маш хурдан хугацаанд даван тууллаа. Харин засаглалын хямрал нүүрлээд байна. Нэг үгээр, эдийн засгийн хямрал бус засаглалын хямрал руугаа анхаарах болсон байна. Нэг нам 65-уулаа, үнэмлэхүй олонх байгаа хэрнэ яагаад засаглалын хямралд хүргэчих вэ. Энэ бол эрх баригчдын хоорондын эрх мэдлийн төлөөх тулалдаан, түүний хор уршиг.
- Энэ хагарал, тэмцэл мэдрэгдэж байна. Энд ажиллаж байгаа жирийн гишүүд ажил хийх ямар ч боломж байхгүй. Эрх баригчдын хоорондын тулаан, зөрчлөөс болж Монголын төрд шийдвэртэй ямар ч ажил хийгдэхгүй байна. УИХ тодорхой хэмжээний шийдвэрүүд гаргахад түүнийг биелүүлэх, хэрэгжилтийг хангах нь Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаа. Энэ алдагдсан.
- Бүх яам, агентлаг дээр 2-3 бүлэглэл үүсчихээд байна. “чиний хүн, миний хүн” гэж ярьж байна. Үүнээсээ болоод төрийн ажил УИХ дээр ч, Засгийн газарт ч доод шатандаа ч явахаа болилоо. Үүний илрэл нь Зам тээвэр хөгжлийн яаман дээр болсон хүн амины хэрэг. Ийм байгаа тохиолдолд энэ Засгийн газраас юу ч хүлээгээд нэмэргүй гэдэг нь харагдаж байна.
- МАН-д 65 суудал өгсний үр дүн гарсангүй. Тиймээс чаддаг юм бол 65 хуралдаж Засгийн газрынхаа шинэ бодлогыг хэрэгжүүлж Монгол Улсыг үсрэнгүй хөгжилд хүргэж чадахгүй юмаа гэхэд өдөр тутмынх нь хэвийн үйл ажиллагааг хангаад явах Засгийн газар байгуул. Тэгж чадахгүй бол УИХ огцорсон дээр.
-  Сонгуулийн хугацааных нь 60 хувь өнгөрсөн байтал мөрийн хөтөлбөрийн биелэлт нь 40 гаруйхан хувьтай байна. Эдийн засагт ногоон гэрлийг асаалаа гэж хоёр жил гаруй ярьсан. Макро эдийн засгийн энэ хэдэн тоо сайжирснаар нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлууд бүхэлдээ шийдэгдчихгүй
- Төрийг удирдаж, ийм үр дүнд хүргэж чадах эсэх нь ЗГ-ын нэгдмэл үйл ажиллагаа буюу цэвэр Ерөнхий сайдын ур чадвар, кабинетаа удирдах авьяас чадвараас хамаарна гэсэн үг. Бүхэлдээ Засгийн газрын нэгдмэл байдал алдагдаж Ерөнхий сайдад танхимаа удирдах ур чадвар дутагдаж байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших