ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтар нэр дэвшлээ
.jpg)
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Дэд сайдыг тодруулахад нэлээд цаг алдсан агаад Б.Амарсанаа, Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог, УБТЗ-ын замын орлогч дарга Л.Халтар нарыг дэвшүүлэх асуудал яригдсан байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс олонхийн саналын дагуу салбартаа олон жил ажилласан Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар томилох шийдэлд хүрчээ. Мөн тус намын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна. Харин сайдын тухайд УИХ-ын гишүүн Я.Содбаатарын нэр яригдаж байсан ч үүнийг үгүйсгэсэн. Өдгөө С.Бямбацогт, Л.Элдэв-Очир нар илүү өндөр магадлалтай гэх мэдээлэл байна.
НУУЦ.мн
