Нууц мэдээллийн уурхай

Секс хийхээс татгалзсаны төлөө амрагийнхаа ХАМАР дээр тамхиа унтраадаг эмэгтэйг баривчилжээ

Нийтэлсэн: 2018-08-14 08:11:07

Metro-д мэдээлснээр 55 настай Иан Макнихолл гэдэг англи эр Мишель Уильямсон гэдэг амрагдаа хоёр жилийн турш тамлуулж хүчирхийлүүлжээ.  Бизнесмэн эр өөрөөс нь 10 насаар дүү эмэгтэйн тамлалыг  удтал тэвчиж ирсэний шалтгаан нь ердөө айдагт байсан гэнэ. Тийм ч учраас гарыг нь улайсгасан төмрөөр хайрах, хамар духан дээр нь тамхиа дарж унтраах зэргийг нь тэссээр байжээ.
-Мишель манайд амьдардаг агаад гэрт зөвхөн тэр л ярьдаг. Би түүнээс маш их айдаг байсан тул хэзээ нэгэн цагт намайг алах байх гэж боддог байсан-
Өмнө нь хар тамхи наймаалсан хэргээр шийтгүүлж байсан эзэрхэг зантай эмэгтэй сул дорой ахимаг эрийг өөрийн хяналтандаа бүрэн оруулжээ. Гэртнь орж эзэн суугаад зогсохгүй мөнгө санхүүг нь ч захиран зарцуулж бизнесийг нь явуулж байсан аж. Байдаг бүхнээ булаалгасан золгүй эр тамлагч амрагийнхаа зөвшөөрсөн үед идэж бас зөвшөөрсөн үед унтдаг байжээ.

Зурагт үзэхдээ ч өөрийн дураар суваг солих эрхгүй байсан гэнэ. Удалгүй Мишель ахыгаа авчирсан агаад догшин хэрцгий тэрээр дүүгийх нь үгнээс зөрвөл Ианыг ална хэмээн байнга сүрдүүлж иржээ.
-Би ердөө татах тамхи авах гэж тавхан минутын хугацаагаар л гадагшаа гарч ойролцоохь ТҮЦ ордог. Зам зууртаа хэнтэй ч ярьж бас уулзах эрхгүй байсан-
Хэрвээ хоригийг зөрчвөл Мишель халуун төмөр тамхины галаар хайрч түлж шийтгэдэг. Хүссэн үед нь энгэр зөрүүлэхээс татгалзвал хамар дух болон бугуй дээр нь тамхиа дарж унтраадаг, тамхины галаар түлдэг байжээ.

Бугуйд нь эрүүл газар үлдээгүй гэнэ. Энэ хугацаанд  толгойг нь хэдэнтээ хага цохиж, хамрыг нь хугалж бас нэг хавиргыг нь хугалсан. Гайхалтай хөөрхийлэлтэй эрийг хоёр жилийн турш тамлуулж байхад нь мэдээгүй явжээ. Саяхан л нэг хөрш нь тохиолдлоор Ианы хөх няц болсон бугуйг хараад цагдаад мэдэгдэн тамлагч ах дүү хоёрыг баривчлуулжээ. Мишель нь Ианы санхүүг барьж байхдаа бизнесийг нь бүрэн дампууруулж их хэмжээний өрөнд унагасан. Гэсэн ч тэрээр тамлагч амрагийнхаа гараас чөлөөлөгдсөндөө л баяртай байгаа гэнэ.

Өдгөө Иан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эрчүүдэд туслах "ManKind Initiative" байгууллагад ажиллаж байна.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. zochin /59.153.112.183/ 2018-08-15 05:24:41

    iim amragtai boloh yumsan.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших