Нууц мэдээллийн уурхай

“Жавхлант орд”-ын туслан гүйцэтгэгч хятадууд Хөдөлмөрчдийн баяраа тэмдэглээд нэгнийгээ хутгалжээ

Нийтэлсэн: 2018-08-13 23:23:33

Жил бүрийн 6-р сарын 19-нд хятадууд Мао даргынхаа тогтоосон Хөдөлмөрчдийн баяр гэгч том баярыг тэмдэглэдэг гэнэ. Энэ баяраа тэмдэглэсэн “Жавхлант орд” компаний туслан гүйцэтгэгч “Буман айл” компаний хятадууд архидан согтуурч нэгнийгээ хутгалжээ.  “Жавхлант орд” нь  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг агаад хөрс хуулалтын ажлыг нь 80 гаруй хятад ажилчин хийж байна. Хөдөлмөрийн баярын үеэр компаний кэмп дээр хавтгай архидалт болж  нэг л хятадаас бусад нь шал согтуу байжээ. DEMING HUHEBARISI буюу Хөхбарс гэдэг аймшигт нэртэй өвөрмонгол бусдын адил  ууж согтуурхсан байна.  Тэрээр баяраа тэмдэглэж хятад архи ууснаас гадна байрладаг гэртээ ирээд “Соёрхол” архинаас 200 гр татжээ. Тэгээд цалингийн урьдчилгаа авна хэмээн нятглан XIU WEI-тэй маргалджээ. Нятглан нь өвөрмонголчуудад дээрэлхүү ханддаг зангаараа хараал тавьж хөөжээ. Уурссан Хөхбарс  шөнө дунд нэг гартаа хутга, нөгөө гартаа гар чийдэн бариад нягтлангийн гэрт дайран орж иржээ. Энэ үед нягтлантай хамт нэг гэрт унтаж байсан ZHAO HONGBO  хятаддаа туслан хутгыг нь булааж авах гэж ноцолджээ. Ноцолдох орилолдох чимээнээр Хувьсгалт гэх өвөрмонгол ирж хятадуудтайгаа хамжин Хөхбарсыг дарж унаган хутгыг нь булаан авсан гэнэ. Энэ  үер Хөхбарс ZHAO HONGBO  нар нь бие биенийгээ хутгалсан гэнэ. Хятадууд хамгаалалтын албыг дуудаж тэд Хөхбарсыг гавлажээ. Болсон явдал согтуу хятадуудын дунд бөөн шуугиан дэгдээжээ. 100 гаруй согтуу хятадууд орилолдож хашгиралдан хамгаалагчдын шаардлагыг эсэргүүцэж тэр шөнөдөө хүндхэн хоносон гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. дон /202.179.6.50/ 2018-08-14 21:34:49

    хөрс хуулахад монголчууд чадахгүй юм биш үү дээ.. авилга хээл хахуульд өртсөн төрийн түшээцэнүүдээс монгол орон туйлдаж гүйцлээ...

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших