Нууц мэдээллийн уурхай

Дэд сайдаасаа буусан Б.Цогтгэрэл 1000 вагоны хэргээр АТГ-т дуудагдаж байцаалт өгчээ

Нийтэлсэн: 2018-08-13 04:29:04



Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын замын дарга Д.Жигжиднямаа нартай холбоотой 30 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэргийг Улстөрч.мн сайт анх олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх хэрэгтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийг өгчигдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны үдээс хойш АТГ-аас дуудаж байцаалт авсан тухай баттай  эх сурвалж мэдээллээ Уг хэрэгт холбоотой байж болох бүхий л нотлох баримт, гэрээ хэлцэл нь Д.Жигжиднямаа даргын гарын үсгээр баталгаажсан, эсвэл дэд сайд Б.Цогтгэрэлийн оролцоотой байсан нь илэрхий хэмээн үзээд эдгээр албан тушаалтнуудыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, оффшор бүсэд бүртгэлтэй хууль бус компаниар дамжуулан их хэмжээний мөнгөн гуйвуулга хийсэн, ОХУ-д үйлдвэрлэгдээд ашиглалтын хугацаа нь дууссан 1000 орчим вагон оруулж ирэн зэрэг гомдлоор Авлигатай тэмцэх газарт хандаж, шалгуулахыг хүссэн билээ. 1000 вагонаар УБТЗ-ын үйл ажиллагаанд техникийн шинэчлэл хийсэн ч тэдгээр нь Монголын төмөр замын ачаа тээвэрт нийцэхгүй нь тогтоогдож, эвдэрч, салж унаад байгаа тухай төмөр замынхан ярьж байгаа юм. Мөн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нь сайдынхаа гарын үсэгтэй тушаалыг дур мэдэн өөрчилж, хилээр оруулж ирэх төмөр замын машин механизмийн нормын стандартыг өөрчлөх гэж байсан, БНХАУ-аас их хэмжээний мөнгөөр худалдан авсан зам чигжигч машинаа огт ашиглаагүй мөртлөө ОХУ-аас яг адил үйл ажиллгаа явуулах бас нэгэн машиныг өндөр үнээр худалдан авсан зэрэг нэлээд томоохон зөрчлүүдийг гаргаад байгаа юм. Дашрамд дуулгахад энэ оны дөрөвдүгээр сард Дархан -1 өртөөнд ОХУ-БНХАУ чиглэлд бараа бүтээгдэхүүн тээвэрлэж явсан олон улсын ачааны вагон осолдсон таагүй хэрэг гарсан. Үүнд Ерөнхий хорооны орлогч даргын хувьд хариуцлага хүлээх ёстой ч хариуцлагаас зугтаж, ялзарч муудсан дэр модонд бурууг нь тохож, тус өртөөний дарга нарт хариуцлага тооцсон байдаг.

Мөн дэд сайдтай холбоотой байж болзошгүй нэгэн золгүй хүн амины хэрэг саяхан гарсан юм. Б.Цогтгэрэл сайдын толгойлон ажилладаг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, танхайрсны улмаас нэг даргынхаа аминд хүрээд байгаа юм. Яамны газрын дарга нар бол шууд харьяалалаараа сайд, дэд сайд нарын зөвлөлд багтдаг шууд удирдлагыг хэрэгжүүлэх хүмүүс юм. Үүнтэй холбоотойгоор дэд сайд Б.Цогтгэрэл хоёр даргын хооронд маргалдах үг хэлж, түүнээс болж зодоон үүсэж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй тухай албан бус эх сурвалж мэдээлсэн юм. Тус золгүй явдалд дэд сайд буруугүй, холбоо хамааралгүй ч эх сурвалжийн мэдээлж буй нь хэрэв үнэн бол баг хамт олныхоо эв нэгдлийг хангаж чадаагүй гэх үндэслэлээр түүнд ёс зүйн хариуцлага тооцож, огцруулж болох үндэслэлтэй юм.
 

ULSTURCH.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших