Сайншандын ойролцоо суудлын галт тэрэг замаас гарч зорчигчид БЭРТЖЭЭ
Нийтэлсэн: 2018-08-12 01:35:49
.jpg)
Улаанбаатараас Сайншанд руу хөдөлсөн суудлын галт тэрэг Айраг сумын ойролцоо замаасаа гарч осолдсон ноцтой осол өглөөний 07:30 цагийн үед гарлаа. Зорчигчдын өгч буй мэдээллээр осол хотоос 300 км зайд болон бөгөөд ослын үеэр хэд хэдэн вагон нь унасан байна.
.jpg)
Яг одоо ослын газарт эмнэлэг, цагдаа, онцгойгийнхон ажиллаж бэртгэж, гэмтсэн хүмүүст анхан шатны тусламж үзүүлж, заримыг нь эмнэлэг рүү хүргэж байна.
.jpg)
Азаар хүний амь нас эрсдээгүй ч нэлээд олон зорчигч бэртгэж, гэмтжээ.
.jpg)
Энэ зуны борооны шалгалтанд зам тээврийн салбар 100 хувь уналаа.
.jpg)
Яаманд дарга нар нь албан тушаалаа булаацалдан нэгнийгээ хөнөөж байгаа бол доод шатанд хувиарьт ажил үүрэг хийгдэхээ больжээ. Цаг агаар, байгалийн гамшигт үзэгдэл болоход галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоодог журам олон улсад мөрддөг. Гэтэл манайд энэ систем хэрэгжсэнгүй, хөдөлгөөнийг үргэлжүүлсээр байна. Бороо орохын өмнө болон орж байхад явах ёстой үерийн эргүүлүүд ажилласангүй. Ийнхүү энэ яаманд дээрээс нь эхлээд дорвиотой өөрчлөлт хийхгүй бол салбар уналтанд орох дөхжээ.
.png)
Ноцтой осол гарч байхад дэд сайд Б.Цогтгэрэл нь "Дорноговь аймгийн Айраг орчимд төмөр замын суурь бүтэц ихээхэн хэмжээний үерт автан гамшиг болж байна. Вагонууд усанд автаж замаас гарч байна" хэмээн байгаль цаг агаарт буруугаа чихсэн мэдээлэл цахимаар цацаж байна.

Тэрээр зорчигчдын амь нас, эрүүл мэндийн тухай нэг ч үг дуугарсангүй.
