Нууц мэдээллийн уурхай

Америкт ажилладаг эр байнга мөнгө нэхдэг эхнэрээсээ залхахдаа "ҮХСЭН" зургаа явуулжээ

Нийтэлсэн: 2018-08-11 02:51:43



The Sun –д мэдээлснээр 27 настай Дэнни Гонзалез гэдэг гондурас эр Америк ажиллаад хэдэн жил болжээ.  Харин нутагтаа үлдсэн эхнэр нь бараг хууран мэхлэлт гэмээр аргаар өдөр бүр шахуу мөнгө нэхсээр иржээ. Эхнэртээ  сар бүр тогтмол мөнгө явуулсаар байтал бямба гариг бүрд гар утсаа хаясан, хулгайлуусан, таксинд мартаад буусан хэмээн мөнгө нэхдэг.
-Эхнэр хагас сайн өдөр бүр утасдаж дахиад л гар утсаа хаясан хэмээн мөнгө нэхдэг. Мөнгийг нь өгвөл дараагийн бямба гариг хүртэл таг болдог. Нэг ч удаа ярьдаггүй, цахимаар холбогдодгүй. Намайг ямар байдалтай байгааг огтхон ч сонирхдоггүй-
Эцэст нь мань эр ядаргаатай эхнэрээсээ залхаж салахын түүс болжээ. Ингээд нэгэн “ухаалаг” аргыг бодож олсон байна. Удалгүй эхнэрт нь нөхрийх нь дугаараас мессэж зураг ирж Дэнни өвчний улмаас нас барсан болохыг мэдэгджээ. Хорт хавдар болон багтаа өвчин нь хүндэрч бурхан болсон гэжээ.  Талийгаач болсоныг нь батлах зурагт нөхөр нь хамартаа хөвөн чихүүлээд цагаан давуунд нөмрүүлэн хэвтэж байгаа нь харагджээ.

Эхнэр нь энэ мэдээнд итгэж уй гашуу болжээ. Эмгэнэлт явдал болсон тухай мэдээлэл дээрхи зургийн хамт орон нутгийн хэвлэлд гарч цахимаар таран найз нөхөд, таньдаг бүх хүнд нь хүрчээ. Гэтэл тэдний дунд Деннигийн гэнэтийн үхэлд эргэлзэх хүмүүс гарч ирсэн байна. Эргэлзэгчидийн анхаарлыг хамгийн түрүүнд  талийгаачийн нүүрэнд тодорсон үл мэдэг инээмсэглэл татаж сэжиг төрүүлсэн.

Мөн зургийг моргт бус өрөөнд авсан байсан нь хардлагийг улам лавшруулжээ. Найз нар нь энэ бүх сэжгийг тайлахаар хамт ажилладаг хүмүүстэй нь холбогдсоор эцэст нь үхсэн гэх Дэнниг амьд болохыг баталж чаджээ. Тэрээр ердөө  мөнгө нэхэхээс өөр юм мэддэггүй хүйтэн хөндий  эхнэрээсээ салах гэсэндээ л өөрийгөө үхсэн болгон жүжиг тоглож “талийгаач” зургаа явуулсанаа хүлээн зөвшөөрчээ.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших