Ц.Туваан : ЗТХЯ-нд гарсан хэрэгт У.Хүрэлсүх байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь ЁС ЗҮЙГҮЙ ЯВДАЛ
.jpg)
Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан АН-ын зүгээс дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар оролцлоо. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэлэхдээ "Та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн үед хоёр хүүхэд цахилгааны утсанд цохиулж амиа алдсан, наадмын үеэр зөвхөн Дарханы зам дээр 16 хүн амиа алдсан зэрэг хүний амь настай холбоотой хэрэг их гарч байна. Эцэстээ төрд тангараг өргөн зүтгэж байгаа төрийн өндөр албан тушаал хашдаг залуу ажлын байран дээрээ архидан согтуурч, амиа алдлаа. Хүний алтан амь үрэгдсэн энэхүү үйл явдалд АН-ын зүгээс эмгэнэл илэрхийлж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл салбарын сайд нь, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд нь хүртэл ямар нэгэн байр суурийг илэрхийлсэнгүй. Харин ч дээрх хэргүүд нэг нэгээрээ замхарч байна. Энэ бол хариуцлага, ёс зүйгүй асуудал" хэмээн онцоллоо.
НУУЦ.мн
