О.Баасанхүү : Намайг зодуулахад хэн ч тоогоогүй, ЗТХЯ-нд болсон хэрэг улстөрийн СЭДЭЛТТЭЙ
.jpg)
ЗТХЯ-нд болсон аймшигт хэргийн дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн дотор хадгалагдаж явсан гомдол сэргэжээ. Тэрээр улстөрийн хүрээнийхэн зодуулах, амиа алдахад хэн ч хариуцлага хүлээдэггүй явдлыг сөхөж тавьжээ. Эрхэм гишүүн өмнө нь МАХН-тай заргалдаж байхдаа шүүх хуралдааны үеэр, мөн шүүх хурлаас гарч яваад Н.Энхбаярын талынханд зодуулж байсан удаатай. Гэтэл хуулийн байгууллага тэр хэргийг авч үзээгүй агаад үнэндээ О.Баасанхүүг зодуулсанд хэн ч тоогоогүй юм. Энэ удаад ч ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэгт тодорхой нэгэн улстөрч хариуцлага хүлээлгүй хэрэг замхрах талдаа орсон. Болсон явдлын тухай О.Баасанхүү :
"МАХН ын гишүүдийг зодлоо гэхэд хэн ч тоогоогүй. Манай аав шиг 71 тээ хүнийг 30 тай залуу зодлоо гэхэд бас тоогоогүй, гишүүнийг шүүх танхимд зодлоо гэхэд бас тоогоогүй. Одоо яаманд болсон хүн амины хэрэг бас улс төрийн сэдэлтэй. Хуулийн байгууллага ажлаа хий үгүй бол зайгаа тавь" гэв.
НУУЦ.мн
