ЗТХЯ-ны дарга нар ажлын байранд архидан согтуурч нэгнийгээ ХӨНӨӨЖЭЭ
Нийтэлсэн: 2018-08-10 03:14:39
.jpg)
Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал тус яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурсны улмаас маргалдаж зодолдсоноос нэгнийхээ аминд хүрсэн бололтой. Тус хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр газрын дарга М нь өөр нэгэн газрын дарга Г-гийн амь насанд халдсан хэргээр шалгагдаж байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь энэ сарын 1-нээс тарийн албаны өндөр дээд тушаалын дарга нарыг ажилдаа орохыг үүрэгдсэн ч үүрэг даалгавар нь Ж.Бат-Эрдэнэ сайдын удирддаг яаманд ингэж "хэрэгжжээ". Одоо ч үргэлжилж буй усан бороонд маш их зам эвдрээд байхад ЗТХЯ-ны өндөр тушаалын дарга нар ажлын байрандаа архидан согтуурах завтай, зоригтой байгаа нь тус яаманд сахилга хариуцлага бүрэн алдагдсаныг харуулж байна. Болсон явдлын төлөө удирдаж буй сайдад нь хариуцлага хүлээлгэхийг олон нийт шаардаад эхэлжээ.
НУУЦ.мн
