Ангийн махны зураг цахимд оруулсан иргэдийг ТОРГОНО
Нийтэлсэн: 2018-08-10 01:44:42
.jpg)
Гурван жилийн өмнөөс эхлэн тарвагыг хууль бусаар агнахыг хуулиар хориглосон. Гэвч хууль бусаар агнаж, зургийг нь цахим сүлжээндээ тавьсаар байна. Гэтэл сүүлийн өдрүүдэд тарваган тахлын сэжиг илэрсэн энэ өдрүүдэд цахим сүлжээнд хулгар шарын зураг тавьж, бие биедээ гайхуулах, бусдыг уруу татах нь ихэсч байгаа нь хууль бус реклам сурталчилгаа шиг болоод байгаа юм. Хууль бусаар тарвага агнасан энэ мэт үйлдэлд мэргэжлийн хяналтын байгууллагууд албан ёсны шаардлага тавьж байгаа ч тоох хүн алга. Мөн тарваганы мах идээд тахал тусах магадлал өндөр байна гэдгийг иргэдэд анхааруулж зөвлөөд ч, хүлээж авах хүн цөөхөн байгаа бололтой.
.jpg)
Тэгвэл хууль бусаар тарвага агнавал хуулийн ямар хариуцлага хүлээхийг анхаарна уу. Амьтны тухай хуульд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий. Энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийг этгээдийг 3000 нэгжээр торгоно” гэж заасан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр эр тарвага 170 мянган төгрөг, эм тарвага 200 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож торгоно
НУУЦ.мн
