Нууц мэдээллийн уурхай

Өдрийн тэмдэглэл нямбай хөтөлдөг жолоочийн “АЧААР” 12 авлигачин түшмэлийг баривчилжээ

Нийтэлсэн: 2018-08-09 09:23:38

BBC-д мэдээлснээр өдрийн тэмдэглэл хөтөлдөг аргентин жолооч Оскар Сентено нь бараг арваад жилийн турш улсынхаа Төлөвлөгөөний яаманд жолоочоор ажиллажээ. Тэрээр яамны өндөр тушаалын түшмэл Роберто Барратугийн гарын жолооч байсан гэнэ. Дарга нь ерөнхийлөгч Нестор Кирчнер/2003-2007/ болон түүний эхнэр Кристина Фернандес /2007-2015/ нарыг  төрийн тэргүүнээр ажиллаж байхад яамны хариуцлагатай албыг хашиж байжээ.

2015 онд одоогийн ерөнхийлөгч Маурисио Макри албан тушаалдаа орсоны дараанаас эхнэр/нөхөр екс ерөнхийлөгчийн авилгалын хэргүүд сөхөгдөж эхэлсэн. Нөхөр нь 2010 онд нас барсан агаад эхнэрийг нь олон тооны авлигал хээл хахуулийн хэрэгт буруутгасаар байна. Эхнэр/нөхөр ерөнхийлөгчийн үед яамны том даргын машин барьж байсан Оскар нь багаасаа өдрийн тэмдэглэл хөтөлж иржээ. Яаманд ажиллаж байхдаа ч өдөр тутмын хийсэн ажил, гүйцэтгэсэн даалгавар зэргээ нэгд нэгэнгүй бичдэг байжээ.

Түүний нэг ажил нь даргын өгсөн үүргийн дагуу мөнгөтэй цүнх, илгээмжийг бусад өндөр тушаалын түшмэдэд хүргэж өгөх мөн тэднээс мөнгө авчирах явдал байсан аж. Ингээд Оскар нь мөнгө өгсөн/авсан даргын нэр, албан тушаал, хүргэж өгсөн, авчирсан мөнгөний хэмжээ, цаг хугацаа зэргийг өдрийн тэмдэглэлдээ алгасалгүй бичиж ирсэн нь том алдаа болжээ.

Энэ оны 1-р сард жолоочийн өдрийн тэмдэглэл бүрэн эхээрээ шахуу “La Naciуn” сонины гарт оржээ.

Жолооч өөрөө зарсан, шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй ч сэтгүүлчид өдрийн тэмдэглэлийн дагуу зургаан сар мөрдлөг явуулсаны эцэст энэ сарын 1-нээс цуврал нийтлэлээ гаргажээ. Нийтлэлд дурдсанаар жолоочийн өдрийн тэмдэглэлээс тооцоолоход дээрхи 12 жилийн турш том түшмэд 56 сая долларыг  хоорондоо өгч дамжуулж,  шат шатны дээд удирдлагадаа татвар, төлбөр маягаар тушаасан байжээ. Эхний нийтлэл гарсаны дараа хуулийнхан тэр даруй өргөн хэмжээний баривчилгаа явуулсан байна. Одоогийн байдлаар эхнэр/нөхөр ерөнхийлөгчийн үед Төлөвлөгөөний болон бусад яаманд өндөр алба хашиж байсан 12 түшмэл баривчлагджээ.

Мөн нэлээд хэдэн нэртэй бизнесмэн баривчлагдсан нь барилгын “Iesca” компаний захирал, “Electroingenierнa” компаний хоёр дэд ерөнхийлөгч орсон байна. Хуулийнхан жолооч Оскарыг хүртэл хамтран оролцогч хэмээн үзэж баривчлаад байна. Тэмдэглэлийн дэвтрээс үүдэлтэй авлигалын хэргийн мөнгөн хэмжээ 160 сая долларт хүрсэн. Өдгөө жолоочийн өдрийн тэмдэглэл экс ерөнхийлөгч Кристина Фернандесийг шоронд суулгаж чадах эсэх нь сонирхол татаж байгаа гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших