Цэцэрлэгийн эрхлэгч дугтуйтай мөнгөтэй НОМОО “андуурч” МХЕГ-ын байцаагчид өгөөд баларчээ
Нийтэлсэн: 2018-08-09 02:55:50
.jpg)
Өнгөрсөн оны намар АТГ-ын ОНЗ-ийн дарга Г.Баасан мөнгө идсэн цэцэрлэгийн эрхлэгч нарын тухай мэдээлсэн. Мэдээнд Сонгинохайрхан дүүргийн 107-р цэцэрлэгийн эрхлэгч нь эцэг, эхчүүдээс хууль бусаар 14 сая төгрөг ашиглаж, шаардлага тавьсан ажилчдаа ажлаас нь халсан, Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгийн гадна талбай болон ариун цэврийн өрөөг шинэчлэх нэрээр 24.5 сая төгрөгийг хувьдаа завшсан, өөрийн ойр дотны хүмүүсээ цэцэрлэгт ажилчнаар авч, шаардлага тавьсан багш ажилчдаа хууль бусаар ажлаас халсан гэсэн. Хэвлэлээр ингэж цацсаны дараа нэр нь дурдагдсан эрхлэгч Б.Г нь сэтгэлзүйн хүнд цохилт цочиролд оржээ. Улсын ажлыг сайн хийсний төлөө, хүмүүнлэг ёс суртахуунлаг байхыг багш ажилчдаас шаардсаны төлөө, цэцэрлэгээ нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгарсны төлөө хувийн эрх ашгийг хичээсэн хэсэг бүлэг хүмүүст дахин дахин гүтгүүлж доромжлуулсандаа олон хоног цочролын байдлаасаа гарсангүй. Эцэг эхчүүдээс мөнгө татсан гэх хэл ам гарсаны дараа МХЕГ-ын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б цэцэрлэгт нь шалгалт хийжээ. Энэ шалгалттай зэрэгцэн ээжийх нь эгчийн бие муудсан тул тодорхой хэмжээний мөнгөн туслалцаа үзүүлэхээр шийджээ. Ингээд нийт 320 мянган төгрөгийг дугтуйнд хийж цэцэрлэгийнхээ 30 жилийн ойн зориулан гаргасан номонд хавчуулжээ. Замдаа Д.Б байцаагчид шалгалттай холбоотой баримтууд өгөхөөр шийдэн ажлаар нь оржээ. Эрхлэгч хэвлэлээр гүтгүүлсэн, шалгалт ирсэн, хамаатных нь бие муудсан зэрэг дараалсан сэтгэл санааны хүнд цохилтоос гараагүй байсан тул байцаагчид өгөх баримтуудтай хамт нөгөө мөнгөтэй дугтуй хавчуулсан номоо “андуураад” өгчихжээ. Байцаагч номыг авч нээтэл дотроос дугтуй гарч ирэн бөөн шуугиан дэгдсэн гэнэ. Мөнгөтэй дугтуйг харсан байцаагч “Манайхан энэ юу болж байна. Мониторинг дуудаарай” хэмээн өрөөнд байсан хүмүүсийг цочтол хашгирахад эрхлэгч сая л юу хийснээ ухаарчээ. Ингээд бүр цочролд орж үг дуугарах нь байтугай хөдөлж ч чадахаа больсон гэнэ. Албаныхан дор нь ирж мөнгийг тоолоход 300 мянган төгрөг байжээ. Эрхлэгч дараа нь тэр үед дугтуйтай мөнгө, ном хоёроо булаагаад ч болов авдаг байж хэмээн амаа барьсан гэнэ. Харин байцаагч үүнийг нь мэдсэн мэт ном, дугтуй хоёрыг гараараа дараад суугаад байжээ. Эрхлэгч сүүлдээ ухаан орж ядаж номоо авья гэж гуйжээ. Гэсэн ч албаныхан өгсөнгүй. Мөнгийг нь тоолоод дугтуйд буцаан хийж үдээсний машинаар үдээд номын хамт нотлох баримт болгон хураан авчээ. Ийнхүү цэцэрлэгийн эрхлэгч МХЕГ-ын байцаагчид бүр албан өрөөнд нь бусад байцаагчдын нүдэн дээр хахууль өгөх гэсэн хэрэг дэгджээ. Эрхлэгч эмэгтэй өдгөө болтол хахууль өгөх гээгүй, сэтгэлзүйн цочролоосоо бүрэн гараагүй байсан тул өвчтэй хамаатандаа өгөх гэсэн эм тарианы мөнгийг андуурч өгсөн хэмээн мэдүүлсээр байгаа гэнэ.
НУУЦ.мн

zass huurhii tsesterlegiin bagsh ntriig l sh***gah um daa busdiig ni chadhgui.............