2016 оны ялалтын дараа У.Хүрэлсүх Австралиас, туслах Н.Энхбаатар Америкаас ирсэн
Нийтэлсэн: 2018-08-09 02:09:26
.jpg)
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг өнгөрсөн сарын сүүлээр АТГ-аас саатуулсан. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Хойшлуулшгүй баривчилгааг хийсэн. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авсан. Ямар үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв. 2016 оны сонгуулийн ялалтын дараа У.Хүрэлсүхийг Австралиас ирэхтэй зэрэгцэн Н.Энхбаатар нь Америкээс иржээ. Ингээд даргыгаа Шадар сайд болоход туслахаар ажиллаж эхэлсэн байна. Дараа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоны дараа МИАТ-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байхдаа ийнхүү саатуулагдсан аж.
НУУЦ.мн
