"Үндсэн хуулийн өөрчлөлт" мэтгэлцээнд Х.ТЭМҮЖИН хичээл заасаар дууслаа
.jpg)
Өчигдөр МҮОНТ-ээр явагдсан энэ маргаанд МАН-аас ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, АН-аас ХЗ-н сайдаар ажиллаж байсан Х.Тэмүжин нар оролцлоо. Голлох хоёр намын төлөөлөл гэдгээрээ мэтгэлцээний гол тоглогчид байж тэр хэмжээгээрээ сонирхол татсан. Харин энэ тулаан Х.Тэмүжингийн ил давамгайллаар дууссан. Тэрээр мэтгэлцээний эхнээс дуусан дуустал Ардын намын тоглогчид Үндсэн хуулийн онол, хэрэгжилтийн талаар хичээл заасаар дууслаа. МАН-д эрхзүйн шинэчлэлтийн онолын талаар ярьчих хүн байхгүй гэдэг нь Г.Занданшатараар харагдлаа. Түүнээс Стэнфордын их сургуулийн "үнэр" ч үнэртсэнгүй.
.jpg)
Ардын намын "онолч" мэтгэлцээний явцад бүр гайхал төрүүлэм зүйл олныг ярилаа. Наад захын жишээг дурдахад 1918-1933 оны хооронд Германд олон удаа засаг солигдсоны дараа их тогтвортой засаг тогтсон хэмээн хадуурлаа. Дэлхийн 1-р дайнд ялагдсаны дараа Германд ардчиллыг эрхэмлэсэн Веймарын БНУ тогтож 1933 онд засгийн эрхээ Хитлерд алдсан. Гэтэл Ардын намын "том" улстөрчийн нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд нацист дэглэмийг тогтвортой засаглалын жишээ болгон ярьж байгаа нь бүр ёс зүйн алдаанд тооцогдох ёстой. Түүнээс гадна юу ярьж байгаагаа мэдэхгүй байгаа гэж ойлгогдохоор байна. Ийнхүү МАН жинхэнэ утгаараа боловсорсон лидерийн хомсдолд оржээ. Одоогийн дарга нар нь муухай харсан, хөмсөг зангидсан, асуудлыг газар дээр нь муйхраар шийдэх гэж дайрдаг, хүүхэд үнссэн нөхдүүд л болжээ.
НУУЦ.мн

as