Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо
Нийтэлсэн: 2018-08-08 11:47:09
.jpg)
УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох 'Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах' гэсэн заалтаар буруутгагдсан. Гэсэн ч шүүх Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М. Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, Хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Харин хохирогч Д.Бахытгүл энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд дараагийн шатны шүүхэд давж заалдана гэжээ.
NUUTS.mn
