Нууц мэдээллийн уурхай

Энэ зуны хамгийн РОМАНТИК гэрлэх саналууд ...

Нийтэлсэн: 2018-08-08 06:48:46

Энэ залуу дотно бүсгүйдээ мессэж илгээхийн оронд жилийн өмнөөс захидал бичиж эхэлжээ. Тэрээр жилийн турш 14 захидал бичсэн агаад захиа тус бүрийн эхний үсэг нь маш томоор бичигдсэн байжээ. 14 дэх захидлаа бичсэн даруй бүсгүйгээс бүх захиаг нь авчрахыг хүсжээ. Ингээд захидал бүрийн эхний үсгийг нийлүүлсэнд "Will you marry me?" гэсэн үг бүтэж гэрлэх санал тавьжээ. Бүсгүй зөвшөөрч тэд саяхан гэрлэсэн байна. Америкийн Иллионойс мужийн оюутан Дэвид Чапмен найз бүсгүй Валеридаа мөн л өвөрмөц хэлбэрээр гэрлэх санал тавьжээ.

Залуугийн эцэг эх нь наранцэцэг тарьдаг фермтэй агаад оюутан залуу муугүй тариаланч гэнэ. Тэрээр хайртдаа гэрлэх санал тавихын тулд таван сарын турш тасралтгүй маш нямбай ажиллаж наранцэцэгээ "marry me?" гэсэн өгүүлбэрийн хэлбэртэйгээр тарьж ургуулжээ.

Найз залуугаа талбайд нууцаар нэгэ зүйл хийгээд байгааг ажигласан бүсгүй шалгаасан ч юу ч хэлсэнгүй. Эцэг эхээс нь асуухад гэнэтийн бэлэг гэхээс өөр зүйл ам алдсангүй. Таван сарын дараа буюу өнгөрсөн 7-р сард Дэвид найз бүсгүйгээ талбайд авчирч гэнэтийн бэлгээ задалжээ. Залуу дроноор наранцэцэгийн талбайгаа дээрээс нь харуулсан агаад бүсгүй “надтай гэрлээч” гэсэн үгийг наранцэцэгээр бүтээснийг хараад тэр дороо л зөвшөөрчээ.

Бүсгүй Дэвидийг гэрлэх санал тавина хэмээн дотроо хүлээж байсан ч ийм өвөрмөц аргаар тавина хэмээн бодоогүй гэнэ.

 

 

NUUTS.mn
....

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших