Нууц мэдээллийн уурхай

Экс сайд Ц.Цолмонгийн зөвлөхөд “Ард даатгал”-ын ТУЗ-ийн гишүүн 5 САЯ төгрөгний “шимтгэл” өгсөн хэргээс ...

Нийтэлсэн: 2018-08-06 03:07:25

МАХН-ын гишүүд холбогдсон авлигалын хэрэг бүхэн намдаа мөнгө олж өгөх гэсэн ганцхан сэдэлттэй байдаг болжээ. Өдгөө нарсанд сууж байгаа Г.Шийлэгдамба намын дарга Н.Энхбаярынхаа даалгаврыг биелүүлэх гэж яваад баларсан гэдэг бол БХ-ын сайд асан Ц.Цолмонгийн зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Алтансүхийн хэрэг ч мөн ижил юм. Түүнийг 2016 оны 4-р сарын сүүлээр хахууль авч байхад нь газар дээр нь баривчилан шуугиан тарьсан. Зөвлөх  сонгуулийн өмнө намдаа мөнгө олж өгөх гэж байсан гэх агаад бүр МАХН-ын байрнаас гарч яваад баригдсан. Болсон явдлыг өгүүлэхэд БХЯ нь “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо” байгуулж гишүүнээр сайдын орон тооны бус зөвлөх Ж.Алтансүх  томилогджээ. Тендерийн  “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын багцад “Ард даатгал”, Соёмбо”, “Монре даатгал” зэрэг зургаан компани өрсөлдсөн.  “Ард даатгал”-ийн хөрөнгө оруулагч Ц.Тогтохбаяр нь сайдын зөвлөхийг эртнээс танидаг байсан гэнэ.  Компанид орлогийн менежерээр ажилладаг хүргэн нь БХЯ-наас зарлагдсан тендерт оролцох ажлыг хариуцсан аж. Ингээд хүргэнийнхээ ажлыг “дэмжихээр”  шийдэн “Хөрөнгийн үнэлгээний төв” компаний захирал Зоригоогоос утсыг нь аваад зөвлөхтэй холбогдон уулзахаар болзжээ. Уулзалт  Кино үйлдвэрийн ойролцоо байдаг украин хоолны газарт болж тендерийн нийт өртөг 84,5 сая төгрөгийн 22 хувь буюу 18 сая дээр тохироо хийгджээ. “Ард даатгал” нь даатгал оруулж ирсэн хүнд ийм хувийн шимтгэл өгдөг гэнэ. Тохироо хийгдсэний дараа хөрөнгө оруулагч нь БХЯ-наас зарлагдсан тендер ялах магадлалтай байгааг компаний удирдлагуудад танилцуулахад цаадуул нь сайн хөөцөлдөхийг даалгасан байна. Үүний дараа яамны үнэлгээний хорооны хурал болж “Ард даатгал” нь “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг нотлох журмын 1, 2-р хавсралтаар баталсан тайлан сүүлийн 1 жилийн” гэсэн шаардлагын дагуу тайлан ирүүлээгүй гэх мэт зөрчилтэй байсан ч ялжээ.

Тендерт ялсан мэдэгдэл хүргүүлсэний дараа зөвлөх залгаж “танайх урьдчилгаа шимтгэлээ өгөх арга байна уу, намын санхүүжилт нэхээд хэцүү байна” гэсний дагуу хөрөнгө оруулагч нь компаний удирдлагад асуудал оруулжээ. Гэтэл захирал Батболд нь “сонгууль дөхөж байна, сонгуулийн дараа хоосон хоцрох аюултай” гэх зэргээр цааргалсан аж. Гэсэн ч хөрөнгө оруулагч нь тендер бүтэхгүй бол өөрөө төлнө хэмээн батлан дааж байгаад “Ард даатгал”-аас таван сая төгрөг гаргуулан хүргэндээ өгсөн байна. Хүргэн нь зөвлөхтэй 4-р сарын 25-нд уулзаж тэр өдрийнхөө орой нь зөвлөх баригдсан. Тухайн өдрийн 18 цагт  зөвлөх нь сайд Ц.Цолмонгийн хамт Туркын элчин дээр хүлээн авалтанд оролцжээ. Хүлээн авалтын дараа зөвлөх сайдынхаа машинд суун МАХН-ын байр луу явж машин нь араас нь дагажээ. Оройн 20 цагийн үед сайд зөвлөх хоёр гарч ирэн тус тусын машинд суун хамтдаа Германы элчингийн дэргэдэх “Рамада” зоогийн газарт хүргүүлжээ. Зоогийн газарт ороод тавхан минут бололгүй зөвлөх гарч ирэн  явсан агаад 21 цагийн үед АТГ-ынхан машиныг нь зогсоон баривчилжээ. Нэгжлэгээр машины арын суудалд байсан зөвлөхийн хар өнгийн цүнхнээс бор өнгийн цаасан ууттай 20 мянгатын хоёр бүтэн боодол, нэг тал гээд нийтдээ таван сая төгрөг гарч иржээ. “Ард даатгал”-ыг шалгаруулсны дараа “Соёмбо даатгал” нь Сангийн яаманд гомдол гаргаж улмаар дахин хэлэлцээд “Монре даатгал” ялсан аж. Зөвлөх Ж.Алтансүх нь дээрхээс гадна энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад “Дүлцэн”  компаний захирал Б.Лхагваинжээс хоёр сая төгрөгний хахууль авсан хэрэгт холбогдсон. Ингэхдээ мөн л Баянзүрх дүүргийн намын байрны түрээсийн төлбөр гэж шалтаглажээ. Компаний захирлын өгсөн хахуулийн мөнгийг “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” үйлдвэрлэлийн газрын дарга асан Б.Алтангэрэл дамжуулж өгсөн ч хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Зөвлөх нь “Дүлцэн” компанийг “дэмжихдээ банкны баталгааг нь тендерийн баримт бичиг нээсний дараа сольж өгчээ. Үүнийгээ бүр Үнэлгээний хорооны НБД-ын даргыг харсаар байхад хийсэн агаад тэрээр “...би ариун цэврийн өрөө ороод буцаад хурал болж байсан өрөөнд орсон чинь Алтансүх дарга нэлээд ууртай царайтай амандаа юм үглээд тендерт оролцогч компаниас ирүүлсэн хавтастай баримтыг задлаад материал нэмж хийж байхаар нь миний  санаа зовоод хажууд нь байгаад байж чадалгүй өрөөнөөс гарсан…” гэж мэдүүлжээ.
 

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. turuu /202.179.26.9/ 2018-08-15 20:51:57

    супер маленький хочтой ямар гар сүүлийн өдрүүдэд эрүүгийн ертөнцөд тодроод байгаан

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших