Нууц мэдээллийн уурхай

Сэтгүүлчид бүдүүлгээр халдсан Т.Гантөмөрийг уучлал гуйхыг албан ёсоор шаардлаа

Нийтэлсэн: 2018-08-06 01:03:12

Ажил үүргээ хийж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжлан, нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэрэг удаа дараа гарсан. Иймээс МСНЭ-ээс Хууль зүйн дотоод хэргийн яаманд мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ. Үүнд:

-ХСҮТ-д болсон сурвалжлагын үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ажлаа хийгээд явж буй UBS телевизийн зураглаачийн биед халдан танхайрсан. Энэхүү үйлдэлдээ Т.Гантөмөрийг зураглаач, сэтгүүлчдээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан.



-Мөн Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирлыг хулгайлсан гэх үйлдлийг газар дээрээс нь сурвалжилж байсан “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед хуулийн ажилтан халдаж, санаатайгаар зодож танхайрчээ. Үүнд мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байгаа юм.

Дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд МСНЭ-ээс хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон шат шатны арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Цаашлаад сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг хамгаалах эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах хүртэлх арга хэмжээ авч ажиллана хэмээн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг хэлэв. Энэ үеэр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хуулийн зөвлөх, өмгөөлөгч Г.Балжмаа “Ажил хийж явсан сэтгүүлчийн биед халдсан бол тэр хуулийн тэр заалтаар шийтгэнэ гэсэн нарийвчласан Эрүүгийн хуулийн заалт одоогоор байхгүй. Гэхдээ биед нь янз бүрийн гэмтэл учирсан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гэмтлийн зэрэг нь тогтоогдоогүй тохиолдолд олон нийтийн газар танхайрсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татна” гэв.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. turuu /202.179.26.9/ 2018-08-15 20:53:05

    супер маленький хочтой ямар гар сүүлийн өдрүүдэд эрүүгийн ертөнцөд тодроод байгаан

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших