Нууц мэдээллийн уурхай

66-тай баян хатагтай 29-ТЭЙ АМРАГААСАА 850 мянган доллароо нэхэж шүүхджээ

Нийтэлсэн: 2018-07-30 03:16:19

The Sun -д мэдээлснээр Кристиан Шеллард нь өдгөө 66 настай агаад нөхрөөсөө салсан ганц бие чинээлэг хатагтай гэнэ. Тэрээр “head-hunting”  буюу санхүүгийн салбарын компаниудыг өндөр мэргэжлийн мэргэшсэн ажилтнаар хангах үйлчилгээ эрхэлдэг том фирмтэй аж.

2015 онд нөхрөөсөө салсанаас хойш компаниа ганцаараа эзэмших болжээ. Ганц бие болсоноос жилийн дараа хүргэлтийн үйлчилгээний залуу ажилтантай тохиолдлоор танилцсан байна.

Бие хаа сайтай, булчинлаг залуу нь Румынээс ирсэн, 29 настай Кристен Михали гэгч байжээ. Мөнгөтэй баян хатагтай, ид насандаа яваа залуу хоёр амархан учраа олж амраг болцгоожээ. Тэд жил хагас  шахам амраглажээ.

Энэ хугацаанд баян хатагтай залуугаас хайр энхрийлэл, бэлгийн таашаал хангалттай авсан ч тэр хэрээр мөнгөө алдсан байна. 18 сарын амраглал нь 700 мянган фунт буюу бараг 850 мянган долларын үнэтэй тусжээ. Баян хатагтай эхний ээлжинд баяр авахад нь зориулж залуудаа 500 мянган доллар “зээлдүүлжээ: Тохирсон ёсоор байрыг хатагтайн нэрэн дээр авах ёстой байсан гэнэ. Үүнээс гадны аавых нь эмчилгээний зардлын 210 мянган долларыг төлжээ. Мөн амрагдаа 90 мянган долларын үнэтэй “Porsche Panamera” машин, брэнд цаг зэрэг олон зүйл бэлэглэсэн байна.

Харин залуу эр өгсөн мөнгийг нь огт өөр зорилгоор ашиглажээ. Тэрээр мөнгөө Румын луу шилжүүлж мөн мөрийтэй тоглоомд нэлээдийг нь алдсан. Өөртөө таван мянган доллароор цаг худалдан авч эмэгтэй дүү 55 мянган долларын үнэтэй “Мерседес” машин бэлэглэжээ.  Энэ бүх явдал нь илэрсэний дараа насны зөрүүтэй хосын харилцаа мууджээ.  Эцэст нь баян хатагтай харилцаагаа бүрэн тасалж өгсөн мөнгөө эргүүлж авахаа шүүхэд хандсан байна.

Гэсэн ч румынь залууд өгөх мөнгө үлдээгүй агаад авсан мөнгө нь 18 сарын турш баян хатагтайг хайрлаж энхрийлсэний нөхөн төлбөрт тооцогдоно гэж мэдэгджээ. Гэхдээ энэ зуур тэрээр Лондонд эмэгтэй дүүгийнхээ нэр дээр гоо сайхны салон нээгээд амжсан байжээ. Харин салон байгуулах зардлаа Румынь дэх ар гэрийх нь газраа зарсан мөнгөнөөс авсан хэмээн шүүхэд мэдүүлжээ. Одоогоор шүүх хэрэг бүрэн шийдвэрлэгдэх хүртэл гоо сайхны салоныг нь битүүмжилж залуугийн банкин дахь дансыг нь царцаагаад байна.
 

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших