Хамба лам Д.Чойжамцын туслахын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийтэлсэн: 2018-07-30 01:26:07
.png)
Сүүлийн үед томчуудын гарын туслахуудад хуулийн байгууллага ширүүн байна. Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан баригдсан бол өдгөө Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга, лам Б.Бүрнээд холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурор хянаад шүүхэд шилжүүлэхээр болжээ. Ийнхүү хамбатын туслах сэжигтэнээс яллагдагч болсон байна. Тэрээр 2017 оны наймдугаар сард Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн биед халдан зодож танхайрсан гэнэ. Тухайн үед зодуулсан хамба зурагтаар уйлан гомдоллож байсан билээ.
НУУЦ.мн

ламын ёс суртахуун дээд түвшиндээ иймэрхүү л байдгийг ойлголоо.
ламын ёс суртахуун дээд түвшиндээ иймэрхүү л байдгийг ойлголоо.