Нууц мэдээллийн уурхай

Онгоцоор ирсэн түрэгүүдийг гаалиар нэвтрүүлээгүй бол ХЭН түрэг багшийг хулгайлав ...?

Нийтэлсэн: 2018-07-28 02:47:10

Монгол улс ардчилсан орон гэдгээ харуулж хулгайлагдсан түрэг багшийг аваад үлдэж чадлаа.  Тусгай үүрэгтэй ирсэн гэх Түрэгийн засгийн газрын онгоц гар хоосон буцлаа. Өдгөө гадаадын тагнуулын байгууллага манай улсад гүйцэтгэх ажиллагаа явуулж хүн хулгайлсан талаар дотоодын маргаанаа цэцгцлэх цаг ирлээ. Үнэндээ гадаадын тусгай албад манайд чөлөөтэй ажилладаг. Хятадын цагдаа нар ирж өвөрмонголчуудыг баривчлаад буцдагт ганц нэгхэн хүн л дуугардаг. Хамгийн сүүлд Монголоор дамжин Америк гарах гэсэн ордос залуу Батжангааг урд хөршийн тусай албад манайхан хамтарч бариад явсан. Оросууд ч манайд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Улаан-Үдээс ирсэн орос хурандаа Алтанбулагийн гаалийн газарт ирээд тусгай өрөө гаргуулан манай гаальчдыг толгой дараалан дуудаж байцааж байсан.  Дээрхи ажиллагаанд монголчууд орос, хятад цагдаатай хамтран ажилласан байдаг. Энэ удаад ч мөн адил. Хэрэг явдалд манайхан оролцсон байж болох тухай хардлагийг эхлээд нийтлэлч Баабар цахимаар цацсан.

Дараа нь Түрэгийн хамгийн том сонинд Вейсэл Акчайг хулгайлахад Монголын тусгай алба тусалж хамтран ажилласан гэх мэдээлэл гараад тэр дороо татагдсан.

Эх сурвалжийн мэдээгээр баг өмссөн хүмүүс түрэг багшийг хулгайлж хүчээр машинд суулган авч одсон. Гэтэл шуугиан тариад байгаа Түрэгийн тусгай үүрэгт онгоцоор дөрвөн хүн иржээ.

Тэд  бичиг баримтаа шалгуулахаас татгалзсан тул Буянт-Ухаагийн гаалиар нэвтрүүлээгүй. Өөрөөр хэлбэл Монголд орж чадаагүй.  Тэгвэл хэн хулгайлсан бэ гэх асуудал яах аргагүй манайхан дээр бууж байна. Энэ тухайд АН-ын дарга С.Эрдэнэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандахдаа асуудлын голыг олжээ.

ТЕГ  нь Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажилладаг. Хэрвээ манай тусгай алба түрэгүүдтэй хамтарч тусгай ажиллагаа явуулахаар тохирсон, явуулсан бол Ерөнхий сайдад мэдэгдэх ёстой байсан.  Тагнуул шууд захирагдах Ерөнхий сайдад мэдэгдэхгүйгээр ийм ажиллагаа хийхгүй нь лавтай. Харин огт мэдээгүй бол Ерөнхий сайдад харьяалагддаг тагнуул тун тааруу ажиллаж байна гэсэн үг.  Энэ ажиллагаанд манай эрх баригчид оролцсон бол хариуцлагаа хүлээж шат шатандаа огцрох  ёстой. Болсон явдал Монгол дахь түрэг сургуулийн сурагчдын нэгэн онцлогийг харууллаа. Тэд багшдаа сургуульдаа дэндүү гэмээр үнэнч аж. Сурагчдын энэ байдал бараг үг дуугүй дагах, захирагдах хэмжээнд хүрсэн байна. Энэ нь нэг талаараа түрэг сургууль дагалдагчдыг далдуур бэлтгэдэг байх гэсэн хардлагийг баталж байна. Түрэгийн одоогийн удирдлага дэлхийгээр тарсан түрэг сургуулиудыг зүгээр ч нэг хаагаагүй биз ... Одоогоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрхи хэрэгт ХЗ-н сайд, Ерөнхий сайд холбоотой нь батлагдвал огцруулахаар тэмцэхээ мэдэгдсэн. Үйл явдлын өрнөлийг харахад "ШХАБчид" оролцсон байх магадлалтай байна.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших