Нууц мэдээллийн уурхай

Урссан будагны хэрэгт Т.Гантөмөртэй хариуцлага тооцьё ...

Нийтэлсэн: 2018-07-27 02:58:40

Ойрноос хотын ерөнхий менежер Т.Гантөмөр барьцадтай байна. Өмнө нь ч барьцадтай байсан л даа ... Өөрийнх нь ажлыг шүүмжилсэн БОАЖЯ-ны ажилтанг халуулж байсан удаатай. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрөн "Би өөрөө нэлээн хөөцөлдөж байж халуулсан" хэмээн аархаж буй мэт аягласан. Тэрээр 2 тэрбум гаруй төгрөгийн төсвөөр уулнаас мод оруулж ирэн хотын гудамжинд суулгасан бөгөөд ийн суулгасан мод нь ургах боломжгүй байдаг аж. Энэхүү ажлыг нь шүүмжилсэн ажилтанг тэрээр ийн ажлаас нь халуулсан бөгөөд мөн энэ онд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуулийн заалтыг зөрчин хоёр тэрбум гаруй төгрөгийн үйлчилгээний ажлуудыг Нээлттэй сонгон шалгаруулах тендер явуулалгүй шууд олгосон хэрэгт холбогдсон. Ерөнхий менежер Т.Гантөмөр нь “Улаанбаатар шинэчлэл” ХХК-иас 583.237.500 төгрөг, “Грейт роуд” ХХК-иас 689.655.000 төгрөг ”Эко орчин” ХХК-иас 273.700.000 төгрөгийн үйлчилгээг тендерийн сонгон шалгаруулалтгүйгээр шууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хот тохижилтын 2018 оны төлөвлөгдсөн зардлаас худалдан авахаар шийдвэрлэсэн байна. Шавилхан биетэй настай хүн атлаа хоёрхон хоногийн өмнө хотынх нь ТВ гэгддэг "UBS"-ын зураглаачийг цохисон хэрэгт холбогдоод авсан. Дээр нь бүсгүй хүний нүүрний будагнаас ч амархан урсаж арилсан Гэрэлт гудамжны замын будгийн хэрэг нэмэгдэх нь ...

Эдгээр ажил нь хотын ерөнхий менежерийн үүрэгт  хамаарагддаг. Энэ гудамжны замын будгийг хийж байна хэмээн замыг гурав хоног хааж иргэдийг бухимдуулсан. Гэтэл будаг нь гурван өдрийн бороог даасан урсан ариллаа. Болсон үйл явдлыг харахад замын тэмдэглэгээг будах ажлын стандарт нормыг илт зөрчсөн нь харагдаж байна. Барилгын будгаар ч будсан байж магадгүй байна. Олон хоног үргэлжилсэн усан бороо "аз жаргалтай" хотын маань олон хариуцлагагүй ажлыг нээж илрүүлж өглөө. Өдгөө төрийн мөнгөөр түмний ажлыг гурилдсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох цаг иржээ. Хотын ажил дарга нарынхаа нэр шиг ундуй сундуй болсон. Иймд хотын дарга С.Батболд, ерөнхий менежер Т.Гантөмөр, НАЖГ-ын дарга Д.Батсүх нарыг огцруулж хариуцлага тооцох хэрэгтэй.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. zochin /66.181.165.216/ 2018-08-02 20:14:17

    нийслэлийн засаг даргаа солиочээ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших