Жириновский "Гавьяат ТҮШМЭЛ" цол бий болгох санлаа Путинд тавьжээ
Нийтэлсэн: 2018-07-27 02:09:25
РИА Новости -д мэдээлснээр Оросын туйлширсан улстөрч В.Жириновский төрийн үнэнч шударга албан хаагчид гавьяа шагналгүй үлдэж байгаа явдлыг засаж залруулахаар ерөнхийлөгч Путинд ханджээ. Тэрээр "Заслуженный чиновник" буюу “Гавьяат түшмэл” цол бий болгох санал боловсруулж оруулсан байна.
Энэ цолыг энгэрийн тэмдэг, өргөмжлөл дагалдах агаад төрийн албан ёсны шагнал байх гэнэ. Жириновскийн үзэж байгаагаар энэхүү цолыг авах бүрэн эрхтэй шударга төрийн албан хаагчид олноороо байгаа аж. Ерөнхийлөгч Путин саяхан зарлиг гаргаж “гавьяат сэтгүүлч”, “мэдээлэл холбооны гавьяат ажилтан” гэдэг төрийн цолыг баталжээ.
НУУЦ.мн