Нууц мэдээллийн уурхай

62 нас хүртлээ 668 гэмт хэрэг ҮЙЛДСЭН эрийг “нийгэмшүүлэхэд” 3 сая фунт зарцуулжээ

Нийтэлсэн: 2018-07-27 00:40:39

Метро-д мэдээлснээр Ланкашир хотын 62 настай Патрик Райан нь Английн хамгийн “шаргуу” гэмт хэрэгтнээр тодорчээ. Анх 14-төйдээ хууль зөрчин цагдаад баригдсанаас хойш өвгөн болтлоо нийтдээ 668 гэмт хэрэг үйлдсэн аж. Энэ хугацаанд амьдрлынхаа 23 жилийг шоронд өнгөрөөсөн. Тэрээр жижиг хулгай, танхайгаас эхлээд зэвсэгт дээрэм, залилан, бэлгийн  хүчирхийлэл гээд бүхий л төрлийн гэмт хэргийг үйлджээ. Тэрээр шоронгоос гараад л дахин танхайрч эхэлдэг засаршгүй нэгэн гэнэ.  Патрикийг 668 дахь гэмт хэргээ үйлдээд баригдахад нь Престон хотын шүүхийн шүүгч, улсын яллагч нар өмнө нь үйлдсэн гэмт хэрэг бүрийг нь тоолж гаргажээ.


-Түүний үйлдсэн хэргүүдийн хавтаст хэрэг нь бараг 100 гаруй хуудастай зузаан ном шиг л байсан. Үүнд цагдаагийн газраас өгсөн албан ёсны сануулга, жижиг зөрчил зэргийг оруулаагүй болно. Хэрвээ оруулах юм бол ахиад л нэмэгдэнэ гэсэн үг.
Улсын яллагч ч мөн гайхжээ.
-Би өмнө нь ийм олон гэмт хэрэг үйлдсэн хүнтэй огт учирч байгаагүй юм байна-
Шүүгч Патрикад 18 сарын хорих ял оноожээ.
-Та одоо 62 настай ахмад хүн. Томоожвол томоожих болсон. Гэтэл согтуугаар нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж автобусанд морь харж эмэгтэй хүнийг татаж чангаасан байна. Дараа нь ахин өөр автобусанд суугаад дахиад зорчигчдын нүдэн дээр морь харсан. Та өмнө нь хулгай, дээрэм, залилан, бүр 2004 онд бэлгийн хүчирхийллийн хэргээр яллагдаж байсан байна. Иймд би танд 18 сар хорих ял оноолоо-
Энэ хэргийн бас нэг гайхалтай зүйл нь засаршгүй гэмт хэрэгтнийг засан хүмүүжүүлэхэд төрөөс гурван сая фунт зарцуулсан явдал байжээ. Патрикийг зан авир засах, нийгэмшүүлэх тусгай хөтөлбөрд хамруулж түүнтэй тусгайлан ажиллах багт нь өмгөөлөгч, сэтгэл судлаач, цагдаа, олон нийтийн байгууллагийн төлөөлөл нар багтжээ. Засаршгүй гэмт хэрэгтнийг нийгмийн эрүүл саруул гишүүн болгон өөрчлөх ажилд улсаас нийтдээ гурван сая фунт/бараг 8 тэрбум төгрөг/ зарцуулсан агаад багийн гишүүн бүр энэ ажлынхаа төлөө тогтмол цалин авч ирсэн байна. Гэсэн ч Патрик гэмт хэрэг үйлдсээр л байжээ. Олон нийт үүнийг нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдагийн нэгэн жишээ хэмээн эсэргүүцжээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших