Зургаан хүүхэдтэй эмэгтэй шинэ, хуучин ХОЁР нөхрийн хамт нэг гэрт амьдарч байна
Нийтэлсэн: 2018-07-26 04:04:08
ДэйлиМэйл-д мэдээлснээр Америкийн Коннектикут мужийн 33 настай Линдси Тейлор гэдэг эмэгтэй тун хачирхалтай амьдралаар амьдарч байгаа аж. Тэрээр эхний нөхөр Кристэйгээ 2011 онд гэрлэсэн.
Гэсэн ч дөрвөн жилийн дараанаас таарч тохирохоо больжээ. Энэ үед эмэгтэй дөрөвдөх удаагаа жирэмсэлсэн байсан аж. Крисийн бага хүү нь генийн эмгэгтэй төржээ.
-Минийхээр бидний хайр сэтгэл бүрэн хөрсөн байсан. Сайн найзтайгаа нэг гэрт амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрдөг болсон-
Жилийн дараа тэрээр Майк гэдэг эртэй танилцсан нь салалтыг нь улам хурдасгажээ.
2016 онд Линдси Крисээс албан ёсоор салж дөрвөн хүүхдээ аван ээжийндээ нүүж очсон байна. Энэ зуур Майктайгаа учирсаар түүнээс хоёр хүүхэд төрүүлжээ.
Удалгүй хуучин нөхөр нь тун гайхалтай санал тавьсан нь Линдсийг бүх хүүхдүүдийнхээ хамт бүр шинэ нөхрөө аваад буцаж ирэхийг хүсжээ.
-Крисийг ингэж хэлэхэд би “Чи үнэнээсээ хэлж байна уу?” хэмээн лавласан. Хэн ч ийм санал тавихгүй шүү дээ-
Үнэндээ Крис хүүхдүүдтэйгээ хамт байхын тулд л салсан эхнэрээ шинэ амрагтайгаа хамт ирэхийг нь зөвшөөрчээ. Линдсигийн хэлсэнээр шинэ нөхөр нь шинэ гэр, шинэ нөхцөлд дасах гэж нэлээд зовсон гэнэ.
-Майкд энэ гэрт дасаж зохицох гэж нэлээд хугацаа шаардагдсан-
Гайхалтай нь эмэгтэйн шинэ хуучин хоёр нөхөр нь тун амархан үг хэл,учир зүйгээ олжээ. Бүр сайн найзууд болж хамтарч байшиндаа их засвар хийсэн гэнэ.
-Майк Крисд “би чиний эхнэрийг авсан тул нөхөн төлбөр болгож гал тогооны өрөөг чинь засаж өгье” гэсэн-
Линдси хуучин нөхөр дээрээ ирсэнээс хоёр сарын дараа шинэ нөхөртөйгөө албан ёсоор гэрлэжээ. Эмэгтэйн хэлсэнээр тэднийх нэгэн том аж ахуйн нэгдэл мэт хамтарч хөдөлмөрлөж бүх ажлаа хувааж хийдэг гэнэ. Хүүхдүүдийг асрах хүмүүжүүлэх, гэр орны ажил, хоол хийх, дэлгүүр явах зэрэгт шинэ хуучин хоёр нөхөр нь адилхан оролцдог. Хүүхдүүдийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй тул хоёр аав адилхан санаа тавьдаг аж.
-Хүмүүс надаас шинэ хуучин хоёр нөхөртөйгөө хоюулантай нь бэлгийн харьцаанд ордог эсэхийг байнга асуудаг. Хүн бүрт энэ л сонирхолтой байгаа тул би уурладаггүй зүгээр л “үгүй” гэж хэлдэг.-
Гэхдээ тэрээр ирээдүйд шинэ нөхрийн хамт Хавайн арал руу нүүхээр төлөвлөжээ. Хэрвээ хуучин нөхөр нь найз эмэгтэйтэй болбол түүнтэй ч хамт нэг байшинд амьдрахад татгалзах зүйлгүй гэсэн байна.
НУУЦ.мн