У.Хүрэлсүхийн туслах асанг саатуулсан уу ...
Нийтэлсэн: 2018-07-24 04:30:48
.jpg)
АТГ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Б.Энх- Амгаланг саатуулсан тухай мэдээлэл цахимаар цацагджээ. Түүнийг төрийн албан тушаал наймаалцсан буюу 60 тэрбумын арай жижгэрүүлсэн хувилбарыг хэрэгжүүлсэн байж магадгүй гэх үндэслэлээр ийнхүү баривчлсан байж магадгүй байна. Б. Энх-Амгалан нь У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь түүний туслахаар ажиллаж байсан. Ерөнхий сайд болсоны дараа МИАТ-д Захиргааны газрын даргаар томилогдон ирсэн. Төрийн өмчийн томоохон компаниудын нэг МИАТ-ад ажиллаж байхдаа ийнхүү хууль бус хэрэг үйлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Одоогоор АТГ энэ талаар мэдээлэл хийгээгүй байна.
НУУЦ.мн
