Бензин цацсан этгээдээс ахыгаа хамгаалж түлэгдсэн залуу нас баржээ
Нийтэлсэн: 2018-07-24 03:58:06
.jpg)
Хэнтий аймагт баяр наадмын үеэр буюу энэ сарын 13-нд Хэнтий аймгийн баяр наадам болж байх үед нэгэн ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, эгч дүүсийн хүүхдүүд болох 34, 37 настай иргэд рүү үл таних этгээд савтай бензин цацаж шатаасан байна. Ах дүүсийн нэг нь 60 хувь, нөгөөх нь 20 хувийн түлэгдэлтэй байсан аж. Тухайн үед ах руу нь бензин цацаад гал асаахад дүү нь ахыгаа хамгаалах гэж дээрээс нь дарж унах үед дахин бензин цацжээ. Ахынхаа дээрээс дарж унасан дүү нь 60 хувь түлэгдсэн аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, тухайн өдөр баяр наадам болж байсан учраас хохирсон хоёр болон хохироосон 33 настай иргэд гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр ахыгаа галаас хамгаалсан 34 настай Э.Цогтсайхан гэх залуу түлэгдэлтийн хүндрэлээс үүдэн өнөөдөр ГССҮТ-д нас баржээ.
НУУЦ.мн
