ЖИВДЭГГҮЙ Д.Жигжиднямаа
Нийтэлсэн: 2018-07-23 01:07:43
.jpg)
Зах зээлийн үед УБТЗ ХНН-ийг удирдаж байсан нийт 6 монгол дарга байдаг. Эдгээр дарга нар их, бага хэмжээгээр хэл аманд өртөж, янз бүрийн асуудалд орж ирсэн. Д.Жигжиднямаагийн өмнө УБТЗ-ыг удирдаж байсан Л.Пүрэвбаатар гэхэд л гутал, хувцасны асуудалд өртөөд бас нэг хэсэг шуугиан дэгдээж байсан бол өнөөгийн дарга Д.Жигжиднямаа нь бол луйврын шинжтэй томхон гэрээнүүдийг үнэхээр зоригтой хийж, хуулиас дээгүүр, хулгай хийж явна. Монголд зэврээд хэвтэж байгаа зам засварын машинтай ижил үйлдэлтэй ОХУ-д үйлдвэрлэсэн машиныг оффшор компаниар дамжуулан өндөр үнээр худалдан авсан. ОХУ-д ашиглах боломжгүй болоод актлагдсан вагонуудыг мөн оффшор компаниар дамжуулан оруулж ирсэн гээд нийт дээ 30 орчим тэрбум төгрөгний хуудуутай асуудлууд яригдсаар жилийн нүүр үзлээ. Энгийн иргэнд эрлэг, эрх мэдэлтэнд элэг болсон хууль хүчний байгууллага шалгаж байгаа л сурагтай. Яг буруутай ч гэсэнгүй буруугүй ч гэсэнгүй цагдаагаас прокурор, АТГ гэсэн маршрутаар “гар бөмбөг” тоглож, цаг хожиж байна. Түүний өмнөх асуудал дуусаагүй байхад дараагийн ноцтой мэдээлэл хойн хойноосоо хөвөрсөөр байна. Тухайлбал 10 хүрэхгүй жилийн өмнө 15 суудлын вагоныг Хятадад улсаас 15,7 тэрбум төгрөгөөр худалдаж авч байсан бол саяхан сарын өмнө эдгээр вагонуудаа 15,2 тэрбум төгрөгөөр засуулсан. Гэвч эдгээр вагоны хоёроос бусдыг нь УБТЗ-ын засварын газрын инженер, машнистууд засаж чадна гэдгийг хэлж байна. Дотооддоо засуулбал багаар бодоход таван тэрбум нь үлдэх байв.
Энэ бүх үйлдлийн ард УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “ЭЗЭН” суудаг гэсэн яриа бий. Д.Жигжиднямаагийн томилгоонд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гэгддэг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Надад Д.Жигжиднямааг хаацайлах ямар ч шаардлага байхгүй” гэж өөрийн ярилцлагад хэлсэн. (http://tug.mn/p/20/show/26475) Гишүүн Б.Дэлгэрсайхан нь өөрийн “хуарангийн хам” Х.Энхжаргалаар дамжуулан Д.Жигжиднямаад үүсгэсэн олон албан тушаалын, мөнгө завшсан хэргүүдийг гацааж ирсэн гэхээс өөр тайлбар олдохгүй байна. Харин одоо Д.Жигжиднямаагийн Монгол дахь улстөрийн ар тал алга болсон бололтой. Гэхдээ “олон амьтай” Д.Жигжиднямаа нь шинэ арга сэдэж олсон бололтой. Сүүлийн үед Д.Жигжиднямаа “Оросын төмөр замууд”-ын холбогдох удирдлагуудын гарын цайлгах болсон тухай дэл сул яриа газар авч байна. Энэ үнэн худал мэдэхгүй ч ямартай ч эрхэм гишүүний ярилцалгаас харахад “Живдэггүй” Жигжиднямаагийн завь нь цоорч эхлэлээ.
Эх сурвалж : ULSTURCH.mn
