Нууц мэдээллийн уурхай

Хүнд өвчтэй охиноо ЭМД-д хамруулахын тулд ЭЦЭГ ЭХ нь албан ёсоор салахаар шийджээ

Нийтэлсэн: 2018-07-22 02:13:54

Техас мужийн Жэйк болон Мария Грей нарын зургаан настай охин Брайтон Вольф-Хиршхорнын синдром гэдэг генетикийн ховор тохиолдох эмгэгтэй төржээ. Ийм эмгэгтэй оюун ухааны хувьд цоо эрүүл ч хараа, сонсгол нь хэвийн бус хөгжиж үе үе ухаан алдаж унадаг, татдаг. Иймд байнгийн эмчилгээ асаргаа шаардагддаг.


-Манай охин бидэнд том асуудал болоод байна. Охины асаргаа, эмчилгээ хоногийн 24 цагийн турш үргэлжилдэг. Нөхөр бид хоёр ийм байдлаар зургаан жил явж байна-
Охины эмчилгээ асаргаанд жилдээ 15 мянган доллар зарцуулагддаг нь гэр бүлийн өрхийн төсвийн бараг 30 хувь нь гэнэ. Ховор төрлийн өвчин, эмгэгтэй хүүхдийн эмчилгээний зардлыг төрөөс 80 хувь хүртэл даадаг.  Хэдийгээр төрийн “Medicaid”  ЭМД-д хамрагдаж болох ч нөхрийх нь цалин жилийн 40 мянган доллароос дээш тул шаардлагад тэнцдэггүй аж.  Энэ зуур гэр бүлийн хэрэглээний зардал ихэд өсжээ. Мөн хоёрдахь хүүхэд нь төрсөн тул мөнгө улам бүр хүрэлцэхгүй болж байгаа гэнэ.

Хэрвээ эхнэр Мария нь албан ёсоор ганц бие, өрх толгойлсон эмэгтэй болбол “Medicaid”-д хамрагдах эрхтэй болох аж. Ийнхүү нөхцөл байдал тэднийг салалт руу улам бүр түлхсээр байгаа агаад охиныхоо эмчилгээний зардлыг төлөх үүнээс өөр арга үлдээгүй гэнэ.

-Бид хоёр салмааргүй байгаа ч хэрэг явдал охины маань эрүүл мэнд, амь насны тухай асуудал болсон. Үнэндээ охины эмчилгээний зардлыг олохын тулд салах л хэрэгтэй болж байна. Юутай ч нөхөр бид хоёр эхлээд охиныхоо төлөө бүхнийг хийхээр тохирч харилцан амласан-

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших