Нууц мэдээллийн уурхай

Баталгаат хугацаанд машиныг нь засаж ӨГӨӨГҮЙ автосалоноос аймшигтайгаар өшөөгөө авсан нь ...

Нийтэлсэн: 2018-07-21 09:03:56

Daily Mail –д мэдээлснээр Стивен Гамильтон гэдэг чинээлэг британи эр 10 жилийн турш төрөлх Бирмингем хотынхоо машин борлуулдаг нэг л компаниар үйлчлүүлж иржээ. Энэ хугацаанд тус компаниас өөртөө болон гэр бүл, хамаатнууддаа 10 машин худалдан авч нийтдээ 700 мянган фунт буюу 850 мянган долларын орлого оруулсан.
-Би 10 жилийн турш үйлчлүүлж байгаа тул компаний ерөнхий менежерээс эхлээд автосалоны цэвэрлэгч нь хүртэл намайг  нэрээр маань мэддэг, таньдаг байсан-
Энэ 6-р сард тэрээр хүүхэдтэй болсон тул эхнэртээ талархаснаа илэрхийлж машин бэлэглэхээр шийдэн нөгөө л компаниасаа 65 мянган доллароор “Range Rover” худалдан авчээ.

Гэсэн ч бэлэгний машин эхнэрийг нь баярлуулсангүй. Үнэтэй машин нь моторын маслоноос эхлээд аюулгүйн дэр зэрэг олон асуудалтай байсан нь хэрэглэх явцад илэрчээ. Уг машиныг гурван жилийн баталгаат хугацаагаар авсан агаад дээрхи хугацаанд гарсан эвдэрлийг борлуулагч хариуцах байсан тул Стивен санаа зовоогүй гэнэ. Гэтэл 10 жил үйлчлүүлсэн компани нь санаанд оромгүй ааш гаргажээ.
-Эхний удаад болсон явдлыг хэлэх гэж залгаад би бараг таван цаг утаснаасаа салаагүй. Хэн нь ч юу ч тайлбарлаагүй, гэмтэл засварыг хүлээн зөвшөөрч эсвэл татгалзаж буй нь мэдэгдээгүй. Ер нь туслахгүй гэдэг нь ойлгомжтой болсон-
Ийнхүү асуудлыг эвийн журмаар шийдэж чадсангүй. 10 машин худалдан авч бараг сая гаруй долларын орлого оруулсан атал хүний үнэргүй зан гаргасанд нь Стивен маш их гомдож бухимдсан гэнэ. Ингээд тэдэнд таарсан хариуг нь барихаар шийджээ. Стивен гэмтэлтэй машинаа дизайны студид аваачин хэдэн өгүүлбэр бичүүлээд дараа нь өөдгүй автосалоны үүдэнд нь аваачиж тавьжээ.


-Энэ автосалоноор битгий үйлчлүүлээрэй. Маш муу үйлчилгээтэй, ямар ч хариуцлагагүй, үйлчлүүлэгчидтэй холбоо барихаас зайлсхийдгээс гадна машины эвдэрлийг ч засаж чаддаггүй-
Ийнхүү өөдгүй зан гаргасан компаниас хатуугаар хариугаа авчээ. Бичигтэй машин автосалоны муу талыг олон нийтэд маш сайхан сурталчилжээ.


-Зарагдсан “Range Rover” тэдэнд хамаагүй гэнэ-
Стивений мэдэгдсэнээр түүнд ингэхээс өөр арга үлдээгүй аж. Маш их орлого оруулсан үйлчлүүлэгчид  тун муухай хандсан компанийхан хүртэх ёстойгоо хүртсэн гэнэ.
-Би дахин нэг хүн над шиг хулхидуулахгүй байгаасай гэсэндээ  машиныг автосалоны өмнө тавьсан-
Хулхидуулсан үйлчлүүлэгчийн хариу цохилт автосалоныг хүнд байдалд оруулжээ. Тэд яаран  Стивенийг урьж уулзан гомдлыг нь барагдуулах талаар хэлэлцжээ.
-Тэд намайг хэдэнтээ урьсан. Бүр оргилуун дарс задалсан ч би уугаагүй. Зүгээр л машиныг засаж өг гэсэн-
Тэрээр машиныхаа запаас түлхүүрийг өгөөд эвдрэл гэмтлийг нь зассаны дараа гэрт нь хүргэж өгөхийг шаарджээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших