Нууц мэдээллийн уурхай

Өлсгөлөн сурагчидаа өөрийнхөө мөнгөөр ХООЛЛОДОГ багшид зорчигчид 530 доллар хандивлажээ

Нийтэлсэн: 2018-07-19 15:54:26

The Washington Post –д мэдээлснээр Чикаго хотын багш Кемберли Бермудес нийтэч яриа бүсгүй гэнэ. Тэрээр энэ сарын 10-нд эцэг эхийнхээ гэрт очихоор “Southwest Airlines”-ийн нислэгээр нисэхэд нь гайхалтай зүйл тохиолдсон тухай өөрийн цахим хуудсандаа бичсэнийг сонин дэлгэрэнгүй мэдээлжээ. Хажууд суусан эрэгтэй бүсгүйн ажил мэргэжлийг сонирхоход сургууль, сурагчдынхаа тухай ярьж өгчээ. Кемберлид багшийн ажил нь сайхан санагддаг ч голдуу ядуу гэр бүлийн хүүхдүүд сурдаг сургуульд багшилах нь сэтгэлийн их хүч, тэсвэр тэвчээр шаардагддаг тухай хэлжээ. Яриаг нь анхааралтай сонссон эрэгтэй чухам ямар бэрхшээл тохиолддогийг нь асуухад багш бүсгүй ходоод нь хоосон хичээлдээ ирдэг сурагчдаа харахад ч хэцүү байдаг гэжээ. Мөн хүүхдүүдийнхээ төлөө байдгаараа хичээдэг ч бүх зүйлээр нь хангаж чаддаггүй эцэг эхийг нь бас өрөвддөг гэсэн байна. Нөхцөл байдал ийм тул Кемберли болон бусад багш нар нь өөрсдийнхөө мөнгөөр идэх юм худалдан авч сурагчиддаа өгдөгийг нэмж хэлжээ. 
-Бид хоёр энэ дэлхий дээр нэг ч хүүхэд өлсөж цангах ёсгүй гэдэгт санаа нэгдсэн. 2018 онд хүүхдүүд ийм бэрхшээлтэй учрах ёсгүй-
Ярилцсан эрэгтэй нь буяны үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажилладаг агаад Кемберлигин сургуулийн хаягийг авсан байна. Үүний дараа гайхалтай зүйл болсон гэнэ.
-Миний ард суусан хүн мөрөнд маань хүрээд яриа сонссонд уучлал гуйсан. Тэгээд “үүгээр сайн юм хийгээрэй” гээд мөнгө өгсөн. Өгсөн мөнгөнийх нь хамгийн дээд талын дэвсгэрт нь 100 долларых байгааг  хараад би уйлсан. Би баярласнаа хэлж сурагчиддаа зориулна гэсэн-
Гайхалтай явдал үүгээр зогссонгүй. Онгоц газардахад ахин хэд хэдэн хүн Кемберлитэй уулзаж яриаг нь сонссоноо хэлээд хүүхдүүдэд хоол авахад нь зориулж мөнгө хандивлажээ. Ийнхүү энэ нислэгийнхэн нийтдээ 530 доллар хандивласан аж.

Багш бүсгүйн энэхүү пост орсон өдрөө л 52 мянган лайк авчээ.


-Таны адил багш хүний хувьд хүүхдүүдийн амьдралыг өөрчлөх гэсэн өгөөмөр хүмүүсд их талархаж байна. Ийм хүмүүс олон байгаасай-


-Сайхан түүхээ хуваалцсан явдалд баярлалаа. 20 жил багшилсан хүний хувьд энэ зовлонг сайн мэднэ. Хүүхдүүдэд хүртэх ёстой хайр энхрийлэлийг нь өгөх энэ сайхан ажлаа үргэлжлүүлээрэй-
Өдгөө Кемберли сурагчиддаа зориулан томоохон хэмжээний хандивын ажил зохион байгуулахаар шийдсэн гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших