Нууц мэдээллийн уурхай

Ажилдаа ирэхийн тулд 30 КМ алхсан залууд компаний захирал нь машинаа бэлэглэжээ /бичлэг/

Нийтэлсэн: 2018-07-19 04:34:29

USA Today –д мэдээлснээр Алабама мужийн 20 настай оюутан Уолтер Карр нь Хоумленд хотод амьдардаг. Тэрээр зуныхаа амралтаар 30 км-ын зайтай орших Бирмингем хотын тээвэр нүүлгэлтийн “Bellhops” компанид ачигчаар ажилд оржээ. Ажилд орохын өмнөхөн нэгэн таагүй явдал тохиосон нь оюутны хуучин “Nissan Altima” нь эвдэрч явгарчээ. Залууд засуулах мөнгө байсангүй агаад урьд өдөр нь найз бүсгүй болон найз нар луугаа залгаж хүргэж өгөхийг гуйсан ч бүгд өөрсдийн ажилтай болж таарчээ. Гэсэн ч тэрээр ажлын эхний өдрөө ажлаасаа яасан ч хоцрохгүй гэж шийджээ. Ингээд өглөөний 04 цагт гэрээсээ гаран ой дундаар алхаж гарчээ. Түүнийг 20 орчим км алхаад байхад нь цагдаагийн эргүүл таарч зогсоосон байна.  Залуугийн тайлбарыг сонссон цагдаа нарын сэтгэл хөдөлж түүнийг хамгийн ойрын түргэн хоолны газар хүргэж өглөөний цайгаар дайлжээ. Цагдаа нараар дайлуулж хүч сэлбэсэн залуу цаашаа алхжээ. Түүнийг  алхсаар Бирмингем хотод хүрэхэд хэдхэн км дутуу байхад бас нэгэн цагдаагийн машин угтан иржээ. Учир нь эхний цагдаа нар эргүүлийн бусад машин луугаа дотоод холбоогоор мэдэгдэн ажилдаа алхаж яваа залууд туслахыг хүссэн байжээ. Ийнхүү оюутан залуу ажлын эхний өдөртөө цагдаагийн машинаар ирэхэд нь компаний ажилтнууд болон нүүлгүүлэх айлын эзэд ихэд гайхаж цочирджээ. Гэсэн ч цагдаа нараас болсон явдлыг сонсоод оюутан залууг хэсэг зуур амрахыг зөвшөөрч халуун кофегаар хүч сэлбэсэн байна. Энэ түүхийг нүүлгүүлсэн айлын эзэгтэй цахим хуудсаараа цацжээ.
-Тэрээр Шинэ Орлеоных гэнэ. Гэр орон нь Катрин хар салхинд сүйтгэгдсэн  тул энд нүүж иржээ. Намайг ядарч байгаа эсэхийг асуухад үгүй гэж хариулсан-
Энэ өдөр оюутан залуу бригадынхантайгаа хамт өглөөний 08 цагаас оройн 20 цаг хүртэл ажиллажээ. Маргааш нь залуугийн тухай цагдаагийн газрын цахим хуудсанд нийтлэгджээ.

Удалгүй ажлаасаа хоцрохгүйн тулд 30 км алхсан ч огт ядарсан шинжгүй зүтгэлтэй ажилласан оюутан залуугийн тухай пост цахимаар тарж “Bellhops” компаний ерөнхий захирал Люк Марклинд хүрч тэрээр сэтгэгдлээ бичжээ.
-Энэ бол ер бусын түүх. Уолтерийн гаргасан эр зориг, сэтгэл санааны чанар нь “Bellhops”-ын эрхэмэлдэг соёлыг илэрхийлэн гаргаж чадлаа. Ийм залуу манай компанид ажиллаж байгаад их баяртай байна. Бидний төлөвлөж байгаа үйлчилгээний түвшинг тэр өргөж чадсан. Энэ долоо хоногт багтаан түүнд хувийн зүгээс тусгайлан баяр хүргэнэ-
 Маргааш өдөр нь ерөнхий захирал Уолтерийн ажилладаг салбар дээр ирэн гэнэтийн бэлэг барьжээ.

Захирал нь түүнд өөрийн унадаг бараг шинээрээ байгаа “Ford Escape”  машинаа бэлэглэжээ.


-Чамд манай компанид ажиллахад бүх зүйл бий ч ганцхан юм дутаад байна. Энэ миний машин. Машинаа чамд өгье. Би бараг унадаггүй юм. Энэ машин надад байснаас чамд байх нь илүү их тус хүргэнэ-
Мөн захирал нь хар салхинд байшингаа алдсан Уолтерийн гэр бүлд туслахаар GoFundMe  сайтад хөрөнгө босгох ажил зохион байгуулжээ.

 

Одоогоор 36 мянган доллар цуглараад байгаа гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших