Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
Нийтэлсэн: 2018-07-19 03:10:58
.jpg)
Энэ сарын 13-нд Хэнтий аймгийн баяр наадам болж байх үед нэгэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, эгч дүүсийн хүүхдүүд болох 34, 37 настай иргэд рүү үл таних этгээд савтай бензин цацаж шатаасан байна. Одоогоор тухайн иргэд ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд нэг нь 60 хувь, нөгөөх нь 20 хувийн түлэгдэлтэй байгаа аж. Тухайн үед ах руу нь бензин цацаад гал асаахад дүү нь ахыгаа хамгаалах гэж дээрээс нь дарж унасан байна. Ахынхаа дээрээс дарж унасан дүү нь 60 хувь түлэгдсэн аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, тухайн өдөр баяр наадам болж байсан учраас хохирсон хоёр болон хохироосон 33 настай иргэд гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Улмаар хамтдаа архи уух гэсэн боловч үзэл бодол таараагүйгээс дээрх харамсалтай зүйл болсон бололтой. Бензин цацаж хоёр хүн шатаасан 33 настай этгээдийг одоо Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж эхэлжээ.
NUUTS.mn
