Улаанбаатарт нийт 48 хүн усанд осолджээ
Нийтэлсэн: 2018-07-16 03:39:19
.jpg)
Долдугаар сарын 14-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүр орчим, Туул голоос дөрвөн настай хүүхэд усанд живсэн байдалтай олдсон байна. Хүүхэд урсаж буйг харсан иргэн Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр тухайн өдрийн 18.00 цагийн орчимд ар, гэрийнхнийг олж тогтоожээ. Он гарснаар долдугаар сарын 13-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол аймагт 12, сумд 27,нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 39 удаа гарч 48 хүний амь эрсэдлээ. Үүнээс ес нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд байсан байна.
НУУЦ.мн
