Нууц мэдээллийн уурхай

Шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэж ДУУТ ДОХИО хангинуулна

Нийтэлсэн: 2018-07-09 02:23:34

2018 он гарсны дараахан шатахуун импортлогчид зохиомол хомсдол үүсгэж, иргэд бухимдаж эхэлсэн. Улмаар нэгдүгээр сарын 24-нд Засгийн газар өргөн хэрэглээний шатахуун буюу АИ92, А80-ын гаалийн онцгой албан татварыг хөнгөлөх шийдвэр гаргасан юм. Гэвч цагаан сарын өмнө шатахууны үнэ 30-170 төгрөгөөр нэмэгдэж байлаа. Тухайн үед Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар “Одоо ахиж шатахууны үнийг нэмэхгүй, буурах ёстой. Өмнөх шиг худлаа хэлбэл би хариуцлага тооцож чадна” гэж байлаа. Гэвч баяр наадмын өмнө дахиад л шатахууны үнэ 30-130 төгрөгөөр нэмэгдсэн монголын ард түмэнд баярын “Бэлэг” барилаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ардчилсан намын ҮБХ-ны “Зам тээврийн бодлогын зөвлөлийн гишүүд” хэвлэлийн хурал хийх үеэрээ "Наадмын өмнө шатахууны үнийг нэмж, гэнэтийн бэлэг барьсан явдалд Засгийн газар анхаарах хэрэгтэй. Одоо газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт ид ажил эхэлж байгаа. Иргэдийн амралт эхэлж байна. Ийм цаг үед шатахууны үнэ нэмэгдчихээд байхад Засгийн газар зүгээр суугаад байна. Тиймээс жолооч нар тодорхой давтамжтайгаар сигнал дарж, Засгийн газарт эсэргүүцэл илэрхийлэхийг энэ хэвлэлийн хурлаар дамжуулан уриалж байна" гэж мэдэгдсэн.

Өнөөдөр жолооч нар бензин шатахууны үнийн нэмэгдлийг ЭСЭРГҮҮЦЭЖ 12.30 цагт оройны 18.30 цагуудаас нэг минутын турш сигнал дарж эсэргүүцлээ илэрхийлэх гэж байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших