Нууц мэдээллийн уурхай

Орос цусыг сайжруулахын тулд гадаадын фанатуудад ЦООЛСОН бэлгэвч зарсан худалдагчийг халжээ

Нийтэлсэн: 2018-07-07 09:35:09

"Рanorama"-д мэдээлснээр Оросын Нижный  Новгород хотын 62 настай худалдагч Людмила Н. орос үндэстнийхээ удмын санг сайжруулахын тулд ДАШТ-18-ийг ашиглахаар шийджээ. Тэрээр орос бүсгүйчүүдтэй зугаацахаар ирсэн гадаадын хөгжөөн дэмжигч эрчүүдэд зориуд цоолсон бэлгэвч зарж байгаад баригдсан байна. Худалдагч эмэгтэй энэ үйлдэлдээ харамсаагүй агаад харин ч эх орондоо тустай зүйл хийсэн хэмээн өөрийгөө өмгөөлжээ.
-Надад гэмшээд байх юм алга. Манай архичин эрийн оронцогуудыг хар л даа ... Гэтэл гадаадынхан ямар байна, бие бялдар сайтай, өсгөлүүн,  гүзээгүй залуучууд ... Тэд баахан цэнгээд л манай удмын санг сайжруулаад өгнө, бидний дараагийн үеийнхэн шал өөр болно-
Мөн орос бүсгүйчүүдийнхээ төлөө бас санаа тавьсан гэнэ.
-Хүүхэдтэй болохоороо тэд гадуур тэнэж зугаалж чадахгүй, харин одоо яаж байна, өмнөөс нь ичиж үхэх нь-
Тэрээр эцэггүй хүүхэд олноор төрөх нь асуудал биш гэжээ. 1980 оны Москвагийн Олимпийн дараа гадаадыхнаас олон хүүхэд төрсөн ч дараа нь бүгдээрээ хүн болсон гэнэ. Гэсэн ч дэлгүүрийн захиргаа нь түүний эх оронч санаачилгыг дэмжээгүй тул ажлаас нь халжээ. Людмила шүүхдэнэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. ЗОЧИН /45.117.35.10/ 2018-07-17 18:31:08

    манайд ч гэсэн хятадаас бусад гадаадынхнаар цусаа сайжруулах хэрэгтэй байх аа ихэнх нь оюуны асуудалтай бна

  2. Б /66.181.161.83/ 2018-07-23 19:44:13

    Цоорхой бэлгэвч үр дүн гарах уу мэддэг хүн байна уу

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших