Онгоцонд танилцаад л дотносож буй хосын тухай LIVE хийж твиттерээр цацжээ
Нийтэлсэн: 2018-07-07 01:41:07
Техас мужийн бүсгүй Рози Блер найз залуугийн хамт Даллас нисжээ. Гэтэл тэр хоёрыг өөр суудалд суулгасан байна. Рози нэгэн бүсгүйтэй хамт суусан бол найз залуу нь ердөө урд талд нь нэгэн залуутай хамт суужээ. Рози хажуудаа суугаа бүсгүйг суудлаа солихыг хүсэж шинэ танил нь насны хань чинь ч байж магадгүй хэмээн хошигножээ. Бүсгүй уриалгахан зөвшөөрч Розигийн найз залууд суудлаа өгчээ. Урд талын бүсгүй залуу хоёр хамт суусан дороо танилцаж маш хурдан хэл амаа ойлголцож байгааг Рози анзаарчээ. Ингээд гурван цаг үргэлжилсэн нислэгийн турш онгоцны үнэгүй ва-файг ашиглан тэдний дотносож буйг твиттерээр шуурхай дамжуулж эхэлсэн байна.
-Биднийг өөр өөр суудалд суулгасан тул хөршүүдтэйгээ байраа сольж тэднийг хамт суулгалаа. Гэтэл суудлаа сольсон хоёр нүдэн дээр маань бие биендээ сээтэгнэж гарлаа. Хоюулаа залуухан, дур булаам хүүхэн залуу аж. Тэд шууд л яриа дэлгэж бид ч анхааралтай ажилгаж байна. Энэ хоёр хос болж магадгүй шүү-
-Тэд юу ярьж байна гээч, Хамт сууснаасаа хойш ам хуурай байсангүй. Хоюулаа фитнессийн дасгалжуулагчид гэнэ. Хэд хэдэн удаа мөрөөрөө шүргэлцлээ. Бас хоюулаа цагаан хоолтон юм байна-
Рози найз залуугийн хамт тэднийг анхааралтай ажсаар л байжээ.
-Бүсгүй нь буусан хойноо ямар нэгэн бага хурлын тухай мэдээлэл өгөхөөр боллоо-
-Хоюуланд нь хуримын бөгж алга-
-Үзэгчид санаа зоволтгүй. Бид буун буутлаа энэ явдлыг сурвалжилж та нарт хүргэнэ-
-Бүсгүй нь их царайлаг юм-
-Залуу нь ч тун дажгүй-
-Залуу нь мэргэжлийн хөлбөмбөгчин байсан гэнэ-
-Бүсгүй суухдаа үсээ ардаа боосон байсан бол сая жорлон яваад ирэхдээ зайдгайлчихаж. Бас фитнессийн зөвлөгөө өгөөч гэж залуугаас хүсэж байна-
Залуу гэр бүлийнхээ зургийг үзүүлжээ.
Залуу : Энэ миний ээж
Бүсгүй : Ээж чинь сайхан эмэгтэй байна
-Дараа нь бүсгүй үзүүлж байна-
Онгоцны үнэгүй ва-файны хугацаа дуусахад Рози сурвалжлагаа үргэлжүүлэхийн тулд нэмэлт багц худалдан авчээ.
-Тэд бие биендээ улам ойртсоор л байна-
-Тэд Инстаргамм-д бие биенээ дагалаа-
-Шуурхай мэдээ : Өнөө хоёр чинь хамт ариун цэврийн өрөө орлоо-
-Жорлонгоос хамт ирээд хогоо хамт ялгаж суудлаа цэвэрлэлээ-
-Залуу нь уух юм авчрууллаа-
-Хамтдаа хоолны цэс үзэж байна-
-Тэд амьдралаас юу хүсэж мөрөөддөг тухайгаа ярьж эхэллээ шүү. Гэрлэлт, хүүхэд энэ тэр гээд л ... Залуу нь ажилдаа хэт анхаарал цаг зарцуулж эхэлсэн, одоо хувийн амьдралынхаа талаар бодох цаг болсон гэж байна. Тэд маш аяархан ярьж байгаа тул би үүнийг нь л сонсож чадлаа-
-Улам л ойртсоор-
Энэ хүрээд нислэг бууц онгоц газарджээ.
-Нөгөө хоёр чинь энэ-
Сурвалжлагын төгсгөлд Рози бүсгүй залуу хоёрын хамт яваа зургийг оруулсан байна.
Тэрээр санаандгүй тохиолдлоор учрах ёстой байсан хоёр хүнийг учруулсандаа их баяртай байгаа гэнэ. Розигийн твиттерээр дамжуулсан шууд сурвалжлагыг маш олон хүн үзжээ.
Түүний мэдээ 350 мянган лайк авч 250 мянган шейрлэгджээ. Цахим хэрэглэгчид дараа нь залууг нь олжээ. Тэрээр мэргэжлийн хөлбөмбөгчин асан Юн Холден байжээ.
Тэрээр хариу бичсэн байна.
-Янзтай. Та хоёрыг зураг дараад байгаад мэдээд байсан юм-
-Ингэхэд жорлонд юу болсон бэ?-
- Жинхэнэ эр хүн ийм асуултанд хариулдаггүй-
НУУЦ.мн