Нууц мэдээллийн уурхай

58-тай хүү нь 88 настай ЭХИЙГЭЭ зодож 200 мянган төгрөгийг нь дээрэмджээ

Нийтэлсэн: 2018-07-05 01:22:25

Хүний санаанд оромгүй ийм явдал  Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 3 ...-р байрны ... тоотод болжээ. 1960 онд төрсөн өдгөө 58 настай И.Б гэгч эр 88 настай, төрсөн эх Ц.А-г  гэртээ ганцаараа байхад нь мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, 200 мянган төгрөгийг нь хүч хэрэглэн дээрэмдэн авсан хэрэгтээ хоёр жилийн хорих ял авчээ. Тухайн өдөр шөнөжин архи уусан хүү нь өглөө нь ээжийндээ таксидаж очоод мөнгийг нь төлөхийг тулгажээ. Согтуудаа ирж агсан тавьдаг хүүгээсээ эмээдэг ээж нь таксины гурван мянгөн төгрөгийг нь өгчээ. Таксины жолоочид мөнгө өгөөд явуулсан дараа согтуу нь гараагүй хүү нь түрүүвчийг нь шууд булаан авчээ. Болсон явдлын тухай хохирогч нь “... Намайг түрүүвчээ  өгөхгүй гэхэд түлхэж унагаад булаагаад авчихсан. Тэгээд "энд зөндөө мөнгө байна шүү дээ, чи мөнгөөр яах гээд байгаа юм бэ" гээд барьж байсан гар утас мөн булааж авсан. Тэгээд миний толгой руу цохиход халуу оргиод цус урссан. Цохиулаад хэвтэж байхад "босооч чи" гээд өшиглөсөн. Миний нурууны судас дарагдсан учир босч чаддаггүй юм.  Гэхдээ айсандаа босох гээд чадахгүй байхад олон удаа өшиглөсөн. Үснээс зулгааж байгаад ингээд үх гээд шал мөргүүлсэн. Зарим үгийг нь сонсохгүй болохоор аан гээд асуухаар "миний хоолой өвдчихөөд байхад чи албаар тэгээд байна уу" гээд зодсон. Энэ мэтээр зодсоны дараа босч нүүр гараа угаа гэж тушаасан. Би арай гэж босоод угаалгын өрөө орж цусаа угаасан. Хүү "чи мөнгөнийхөө хойноос үхлээ юу" гэж загнасан. Би "бүгдийг нь аваад яах вэ, ядаж талыг нь үлдээ" гэхэд  "үгүй май" гээд салаавч гаргасан. Тэгээд "чи цагдаагаа дуудаарай, чамайг эхэлж алаад дээд талын чинь хүүхдүүдийг чинь ална, хэрчинэ шүү" гээд гараад явчихсан. Миний толгой зүүн талд хагарсан. Нүд, нүүр болон шанаа хөхөрсөн, хоёр гар болон зүүн хөл хөхөрсөн” гэжээ. Хүүгийх нь зэрлэг явдал өмнө нь олонтоо давтагджээ. Ээжийгээ зодож байхад нь хөрш нь цагдаад дуудлага өгч бариулж байжээ. Цагдаа нар авч яваад буцаагаад гаргаад явуулчихдаг байсан ч эмгэнийг дуудаж уулзаад өргөдөл бичиж өгөхийг хэдэнтээ сануулсан гэнэ. Гэсэн ч 88 настай хөгшин хүүгээ дараа нь бүр сүйд хийхээс нь айгаад өргөдөл гаргаагүй аж. Харин энэ удаагийн зодолтонд нь цагдаад хандсан тул зэрлэг эрд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Ээжийгээ зодсон эр түлээ нүүрсний мөнгө л авсан, гараараа ганц хоёр удаа л савсан гэж мэдүүлсэн байна.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 13
  1. ochkoo /203.91.115.40/ 2018-07-05 17:13:56

    tged xden Jil shorond baichadl ergedl garaad irishdee garah vedn ehde os sansan bjil taara eejine nuugduulah xregt gj bodj bn ehige haiplah h***amjlah t***aar hicheel zaah hrgt ergvvv***

  2. Saraa /66.181.161.20/ 2018-07-05 18:05:40

    Heleh muu vg oldohgvi ni mulguu hvn bn

  3. Zochin /203.91.115.45/ 2018-07-05 18:21:08

    Uhej baisan muu *** ter shorondoo uhvel taarna.

  4. хэл /202.55.191.205/ 2018-07-05 20:04:09

    Энэ "сайхан" нийгэмийн үр дагавар илэрч байна даа ...

  5. оюунцэцэг /103.229.120.44/ 2018-07-05 20:15:39

    гөлөгт хоёр жил ч багадана зэвүүн гөлөг вэ

  6. зочин /202.70.34.38/ 2018-07-05 21:35:42

    Ямар балиар *** вэ иймэрхүү хүмүүсийг олны өмнө цаазлах хэрэгтэй араатанд 2 жил багадана шүү олны өмнө цаазал цаазал

  7. зочин /27.123.212.134/ 2018-07-06 00:55:40

    Ёо энэ нийгэм хааша эргээд байна цаазын яалыг сэргээмээр юма

  8. ene ervvl hvn mon uu /64.119.26.4/ 2018-07-06 01:40:52

    muu nobshid 2 jil bagadanaa.za tend ochiod eejiigee zodson geed amitan bolonoo.ooroo hogshin bandi bolonoo..

  9. giichin /66.181.179.90/ 2018-07-06 02:36:06

    arai uhamsar doroi yumaa p gehees oor yu bilee

  10. Мал вэ /66.181.160.114/ 2018-07-06 03:29:13

    Энийг шарэ хийгээд олон түмэнд тарааж тэнд орсон шоронгийн хүмүүсд өдөр бүр зодуулвал таарна муу ***

  11. b /202.21.106.112/ 2018-07-06 16:52:57

    bu***d 1980 ondoo ochoh yumsan.ene niigemiig uzen yadaj baina

  12. ардчиллал /203.91.117.8/ 2018-07-06 19:50:37

    Монголд "ардчиллал" нэртэй "зэрлэг хүний эрхийг хамгаалдаг "нийгэм хөгжиж байна.

  13. ард /78.250.130.134/ 2018-07-07 09:11:17

    энэ ***ийн амьтанги шоронгийн овгоруудад захиж хөөрхөн дуулгавартай гөлөг болгох хэрэгтэй юм бна даа.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших