Ж.Бат-Эрдэнэ сайд М.Оюунчимэг гишүүнийг араас нь “юу яасан уу ?”
.jpg)
Монголын улстөр бизнесд хоёр сайхан “сахал” бий. Нэг нь барагдашгүй баян боловч ханашгүй шуналтан гэгдэн Баянхонгорын малчдад цоллуулж буй “сахал” Д.Эрдэнэбилэг бол нөгөө нь ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ юм. Сахалтай сайдтан шүлхийний хорионы үеэр морь уралдуулсан гээд сахалтай бизнесмэнээс дутахгүй хэл ам татдаг. Энэ удаад хэл аманд нь УИХ-ын Өргөдлийн байнгийн хорооны дарга М.Оюунчимэг өртжээ. Ер нь энэ дарга гишүүн юм юманд өрчтчих гээд байгаа. Саяхан О.Баасанхүү гишүүн Өргөдлийн байнгийн хороог ажил хийдэггүй гэсэн бол Ж.Бат-Эрдэнэ сайд “ажлын хэсэг гэж ажлаа мэддэггүй хүмүүсийн бөөгнөрөл” хэмээн “шөвөгджээ. М.Оюунчимэг нь Сөүл Бээжингийн чиглэлийн онгоцны тийзийг бууруулах ажлын хэсгийг ахалжээ. Тийзний үнийг бууруулах нь түүний чин хүсэл зорилго байсан гэнэ.
.jpg)
Ингэж чин сэтгэлээсээ ажиллаж байхад нь салбарын сайд нь ажлаа мэддэггүй гэх мэтээр цахимаар муулаад авчээ. Хэрвээ ажлаа мэддэггүй ажлын хэсэг гэж М.Оюунчимэгийн ахалсан ажлын хэсгийг хэлж байгаа бол энэ нь цэвэр “араас хутгалалт” юм. Сүүлийн үед МАН-ынхан Л.Оюун-Эрдэнээс эхлээд ингэж “түгжилдэх” нь их болсон. Орыг нь сахалтай сайд залгаж авч байх шиг байна. Уг нь онгоцны тийзний үнийг буулгах нь салбар толгойлсон сайд, ажлын хэсэг ахалсан гишүүн хоёрын нэгдмэл зорилго баймаар ... Нэг зорилгын төлөө хамтарч ажиллачихаад эцэст нь ялалтаа харамлах мэт нэгнийгээ ажлаа мэддэггүй гэж цахимаар цацах нь эр хүний хувьд хуншгүй зан юм. Ер нь энэ засагт эрэгтэй сайд олон ч жинхэнэ эр хүн байхгүй болсон.
НУУЦ.мн
