Нууц мэдээллийн уурхай

Баянхонгор аймгийн удирдлагууд "сахал" Д.Эрдэнэбилэгээс 400 сая төгрөг авч ЗАГИЙН голыг ухуулах гэж байна гэв

Нийтэлсэн: 2018-07-04 23:57:34



Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн ард байдаг Сахал хочит Д.Эрдэнэбилэгийг тойрсон асуудал хүчтэй дэгдэж байна. Уулын баяжуулах үйлдвэрийг тал хувийг, монголын арилжааны томоохон банктай хамт атгасан эл эрхмийн шунал дийлдэхгүй, эртний тахилгат, булгийн ай сав бүхий газарт алт ухахаар уулгалан дайрч, улайран шунаж байгаа тухай аргаа барсан Заг сумын иргэд хэвлэлийн хурал зарлаж ард түмнээсээ дэмжлэг хүслээ. Д.Эрдэнэбилэгээс 400 сая төгрөг авч ЗАГИЙН голыг ухуулах гэж байна гэв. Тодруулбал Баянхонгор аймгийн Заг сумын “Эх булаг” хэмээх газарт Худалдаа Хөгжлийн банкны 99 хувийг эзэмшдэг тэргүүн баян Д.Эрдэнэбилэгийн “Централ Эшиа Майнинг” кампониа ашигт малтмал олборлооод хоёр жил гаруй болж байгаа гэнэ. Анх үйл ажиллагааг нь эхлэхтэй зэрэгцээд нутгийн ардууд хүчтэй эсэргүүцсэн ч тусыг эс олсон тухай хэвлэлийн хурлын үеэр учирлаж ярилаа. Хүчтэй эсэргүүцэл, шаардлагын дүнд түр зуур үйл ажиллагаа нь завсарлаад байсан ч Д.Эрдэнэбилэг гэгч алтанд шунаж Заг сумыг худалдаж авах дөхсөн тухай эх сурвалжууд халаглан ярилаа. Тэрээр Баянхонгор аймагт 400, Заг суманд 200, Баянбулаг багт 100 сая төгрөг өгөхөөр дээгүүр нь яриа хэлцэл хийсэн гэдгийг тэд хөндсөн юм. “Централ Эшиа Майнинг” ХХК нь Ашигт малтмал, Газрын тосны газрын шийдвэрээр 411 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч Баянхонгор аймгийн Заг сумын нутаг “Эх булаг” орчимд “АЛТ” олборлохоор нутгийн иргэдтэй тэмцэлдэж байгаа нь төрийн хууль, ёсыг үл умартсан хэрэ болсон гэнэ. Заг сумын иргэд энэ асуудлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хандаж, холбогдох газрууд руу албан бичиг хүргүүлсэн ч тусыг эс олсон хэвээр байгаа гэдгийг “Загийн голоо аварья” холбооны тэргүүн Л.Энхсайхан онцолсон юм.

Д.Эрдэнэбилэг нь Заг сумынх гэдгийг тэд бас онцолсон нь. “Төрсөн газраа ухаж түрүйвчээ зузаатгах нь нүгэл. Эх булгаас алт олборлохоо больчих, бид насаа идэх хонь, эд хөрөнгө өгье” хэмээн нутгийн иргэд гуйж, улмаар хонь цуглуулаад эхэлсэн байна. Хэрэв Эх булагт алт олборлосоор байвал Загийн гол ширгэж, түүний залгаа таван сумын мал, иргэд ундны усгүйн зовлонд унаж, харангадна гэдгийг Заг сумын ИТХ-ын дарга нь учирлалаа. Нутгийн иргэд компанийн кэмпийн ойролцоо цуглаж тэмцлээ илэрхийлээд эхэлсэн. Энэ хуэвлэлийн хурлаар Д.Эрдэнэбилэгт сануулга, анхааруулга өгч байна. Балмад үйлдлээ таслан зогсоохгүй бол зэвсэг барин тэмцэнэ. Үр хүүхэд минь амьдрах нутагтай л байвал амь нас ч хайран биш байна шүү. Нутгийнхаа төлөө үхэхэд ч харамсахгүй байгаа гэдгийг хэвлэлийн хуралд оролцсон нутгийн иргэд өгүүлсэн нь байдал хурцадсаныг илтгэж байна. Хамгийн сонирхолтой нь Баянхонгор аймгийн удирдлагууд энэ компанийн эсрэг дуугарч чадахгүй байгаа нь дээр дурдсанчлан 400 сая төгрөг авч амаа үдүүлсэн байж болзошгүй гэдгийг хэвлэлийн хурлаар онцолсон юм.

Эх сурвалж : Улстөрч.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших