Нууц мэдээллийн уурхай

Хоол хүргэлтийн ажилтаны ачаар араар ТАВЬДАГ өөдгүй найз залуугийнхаа тухай мэдэж авчээ

Нийтэлсэн: 2018-07-03 03:02:22

G9ija.com-д мэдээлснээр Америкийн Айова мужийн Кайли Спирз гэдэг 23 настай бүсгүйн найз залуу нь их сургуулийн оюутан гэнэ. Тухайн үед найз залуу нь шалгалтандаа бэлдээд тун завгүй байсан аж. 

Хэдийгээр хоорондоо машинаар гурван цаг явах зайд амьдардаг ч бүсгүй гэрт нь очиж саад болохыг хүссэнгүй. Харин ч шалгалтандаа бэлдэх цагийг нь хэмнэн хоол захиалж өгчээ. Цаашаа юу болсоныг тэрээр цахим хуудсандаа бичсэн байна.


-Тэр өдөр найз залуугаа баярлуулахаар шийдэн хүргэлтийн үйлчилгээний Jimmy John’s-д хоол захиалсан. Хоол хийлгэж цагийг нь үрэх хэрэггүй гэж бодсон-
Ингээд бүсгүй захиалга өгч мөн өөрийн найз залуудаа захиалж байгаагаа хэлжээ.


-Намайг захиалга өгөхөөс өмнө найз залуу маань унтах гэж байна гэсэн. Харин би “хоол очиж яваа, цайны мөнгө өгөхөө мартав” гэж мессэж бичсэн. Гэсэн ч хариу ирээгүй болохоор унтаж байгаа юм байх гээд тоогоогүй-
Удалгүй найз залуугаас нь “баярлалаа” гэсэн мессэж иржээ. Үүний дараа хүргэлтийн компаниас залгаснаар бүх хэрэг манджээ.


-Хүргэлтийн ажилтан “хоол авсан хүн үнэхээр таны найз залуу мөн үү” гэж асуусан. Намайг тийм гэхэд дуугарсангүй. Би үргэлжүүлэн “бид өөр өөр газар амьдардаг тул гэнэтийн бэлэг болгож хоол захиалж өгсөн юм” гэлээ. Гэхдээ асуулт нь надад сонин санагдсан тул би хүргэлтийн ажилтанг шалгааж гарсан-

Гэтэл хэлсэн зүйл нь бүсгүйг бүрэн цочролд оруулжээ.


-Тэр надад “Бид иймэрхүү зүйлд хутгалдаад  байдаггүй л дээ. Гэхдээ хоол өгөх гээд очиход байшингийн том цонхоор таны найз залуу гэх эрэгтэй буйдан дээр богино өмдтэй хэвтэж дээр нь нүцгэн эмэгтэй суусан харагдсан” гэсэн-
Үүнийг сонсоод бүсгүй машид цочирджээ. Тодруулах үед хүргэлтийн ажилтан найз залуугийх нь гадаад төрхийг яг хэлсэн тул араар тавьдаг нь үнэн болж таарчээ.


-Ингэж л би хоол хүргэлтийн компаний ачаар найз залуу маань намайг араар тавьдаг болохыг мэдсэн юм даа-
-Би Jimmy John’s-д үйлчлүүлэгчийнхээ төлөө хийсэн ер бусын үйлчилгээнд нь тун их баярлаж байна. Над руу утасдаж болсон явдлыг үнэн зөвөөр нь хэлсэнд маш их баярлалаа-

Бүсгүй болсон явдлыг цахим хуудсаараа цацсан нь шуугиан тарьжээ. Үүний дараа Jimmy John’s –ийнхан Кайлиг зоогийн газарт нь ирж найз залуугаасаа салсаны баяраа тэмдэглэхийг урьжээ.

Бүх тооцоог тэд даах гэнэ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших