Нууц мэдээллийн уурхай

Сэлэнгэ аймагт явагдсан нөхөн сонгуульд АН ялжээ

Нийтэлсэн: 2018-07-03 01:25:09

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 25-нд орон даяар явагдсан билээ. Энэ удаагийн нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болсон юм. Мөн тус сонгуульд 83 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд 23477 сонгогч санал өгчээ. Сэлэнгэ аймгийн Сайхан суманд дахин санал хураалт болж, Ардчилсан намын хоёр нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын төлөөлөгч сонгох нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэгдүгээр багт нэр дэвшсэн Б.Мөнхтөр, хоёрдугаар багт нэр дэвшсэн С.Ганхишиг нар нийт сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авч ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдов. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тухайд Хөтөл нэгдүгээр баг, Гавшгай хоёрдугаар багт нөхөн сонгууль явагджээ. Эдгээр багт Ардчилсан нам, МАН  болон бие даагч нийт зургаан хүн нэр дэвшин өрсөлдсөн байна. Хөтөл багт 1960 хүн, Гавшгай багт 2890 хүн сонгогчийн нэрсийн жагсаалтад нэр нь бүртгэгдсэн учраас гурван сонгуулийн байр албан ёсоор иргэдийнхээ саналыг хүлээн авчээ. Тус сумын хувьд зургадугаар сарын 25-нд санал хураалт явагдахад оройн 20.00 цагийн байдлаар нийт санал өгөх иргэдийн ердөө 40 хувь нь саналаа өгсөн учраас дахин сонгууль явуулахад хүрсэн байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. sdfb /202.21.106.149/ 2018-07-03 23:14:00

    dfsb

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших