Их наран хутагт цэргүүдийг жагсаан төрийн дуулал дуулуулж буй БИЧЛЭГ ...
Нийтэлсэн: 2018-07-03 01:21:42
.jpg)
Фэйсбүүк, твиттерт “Монгол Улсын цэргийн ерөнхий газрын гэгээнтэн” гэж өргөмжлөгдсөн Их Наран хутагт хэмээх энэ эр өнгөрсөн өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай аймгуудаар явж, Монгол улсын зэвсэгт хүчний салбар цагдаа цэргийн байгууллагуудаар парад тахилга хийлгэж, соён гэгээрүүлэх хүрээнд тусгай лекц номлол айлдсан аж. Тэрбээр зарим аймагт онгоцоор газардаж, цэрэг, цагдаагийнхныг дарга, цэрэггүй бөхөлзүүлжээ.
.jpg)
Хурмаст тэнгэр рүү нум сумаар харваж хур бороо оруулдаг Их наран хутагт гэж хэн бэ. Өөрийгөө Наран хутагтын хойд дүрээр өргөмжлөгдсөн М.Базарсад хэмээх эр 1974 оны арванхоёрдугаар сарын 5-нд төржээ. Тэрбээр Увс аймгийн Наранбулаг сумын харьяат бөгөөд Ховд аймгийн Дөргөн суманд амьдарч байгаад сүүлд Улаанбаатар хотод суурьшчээ. Түүний талаар буддын гүн ухаан судалдаг хүмүүсээс сураглахад “Гэгээнтэн, хутагт хүн биш, энгийн л лам хүн” гэх тайлбарыг хэллээ. М.Базарсад гэх иргэн ямар шалгуураар, хэзээ хаана Их Наран хутагтын хойд дүрээр тодорсон нь одоогоор тодорхойгүй байгаа тухай мэдээлж байна
Бичлэгийг ЭНД дар ...
NUUTS.mn

gegeenten en ter gej baih ch dee hiih zuil ***ga uu
odoo negee olon haranhyi bydyyleg hymyys chini ene hyniig muulah yum bna l daa!!!ene setgyylch nar hyniig bysadaar harluulah ajiliig gardaad ydaj bna syy!!!hench baisan hynii nandin erh baigaa syy!!gadniihaniig olj harzgaa!!!bye byeeen byy myyl!
Yamar neg yum bolvol ene tserguud ni tsergiin dargaa bish lamiin amiig harah boloh nee. Arai l denduu muhar susegtei yumaa. Batlan hamga***ahiin said ntr ni haraasai!
Энхбор завханд байхдаа ангидаа авчирч ном уншуулдаг бас Лувсанпүрэв өрөөндөө охуулж ном уншуулж шүтдэг байсан шүү дээ.одоо дүү нартаа халаа өгчээ тэр Чулуунзагдийг хараад ыай хажууд нь цэрэг шиг нь номхон зогссон байгаа биздээ.