Нууц мэдээллийн уурхай

Д.Эрдэнэбат: Ч.Хүрэлбаатар зээлж авсан мөнгөөрөө бондын өрийг дарсан

Нийтэлсэн: 2018-07-02 05:57:50

Энэ хаврын чуулганаар ардчилсан нам, ямар хуулийн төсөл батлуулж ямар хуулийн төсөл батлуулж чадалгүй ирэх намрын чуулганаар хэлэлцэх болсон талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улс орны эдийн засгийн өөрчлөлт байгаа ч гэсэн ард иргэдийн амьжиргааг өөрчлөх бодитой нэг ч зүйлийг хийж чадсангүй. Эрх зүйн хүрээнд төлөвлөгдсөн гол гол ажлуудаас бодлогын шинж чанартай, улс орны тогтолцоо эрх зүйн шинэчлэлттэй холбоотой төлөвлөгдсөн асуудлаар хаврын чуулган хэлэлцэж амжихгүй өнгөрлөө. Тодорхойлбол, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцүүлж амжаагүй. Бид Монголын баялгийг иргэнд нь эзэмшүүлэхийн төлөө зөвшилцөлд хүрнэ. Хэрэв зөвшилцөлд хүрч чадвал Монголын эдийн засаг 10 хувь өсөх, шинээр 5000 ажлын байр гарна. Мөн 4-1,2 тэрбум доллар улсын төсөвт орж ирнэ. Энэ бол ардын намын шинэ  амлалт юм. Эхний амлалтаа хэрэгжүүлээгүй боловч “Тавантолгой”- н талаарх амлалтын хэрэгжүүлэлтийг бид шалгана.

Дараагийн асуудал бол ардчилсан нам тодорхой хуулиуд дээр өөрсдийн саналаа  илэрхийлж явна. Захиргааны ерөнхий хууль монгол улсын засгийн газар ямар төр лүү явуулж байгааг харуулсан. Монгол Улсын иргэн хуулийн этгээд засгийн газрын буруугаас хохирлоо барагдуулах газаргүй болох талаар хууль баталсан. Энэ хуулийн төслөө буцааж татаж авна гэж найдаж байна. 

Энэ хаврын чуулганаар бас нэг төсөл орж ирсэн нь төрийн өмчийг 2016-2018 хувьчлах тогтоол орж ирсэн. Энэ хууль хөрөнгийн биржийг хувьчлах хямд агуулгатай хууль орж ирсэн болохоор хойшлуулсан. Засгийн газрын нэг том дутагдал бол алдаатай хуулийг оруулж ирээд буцаан татахгүй байгаа нь хувийн ашиг сонирхлоос хамаарч байж магадгүй. Хүүхдийн мөнгөний  асуудал ОУВС-ын 80 хувь гэсэн. Ардчилсан намаас 100 хувь гэж дэвшүүлж байсан . Ирэх оноос 100 хувь болгох талаар арга хэмжээ авна.

Хамгийн сүүлд сангийн сайд Ч.Хүрэлбаатар өр дарсан мэдээлэл хийсэн. Бид энэ мэдээллийг хэтэрхий улс төржсөн мэдээлэл байна гэж харсан. Бондын өрийг засгийн газар сүүлд авсан 300 сая долларын зээлээр төлсөн. Нийгэмд ард түмний мөнгөөр төлж байгаа мэт ойлголт төрүүлэх нь буруу” гэв.

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших