Алга болсон хоёр настай охины цогцсыг дэрсэн дундаас олжээ
Нийтэлсэн: 2018-07-02 05:35:49
.jpg)
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газарт ээжтэйгээ хамт малд явж байсан хоёр настай охин сураггүй алга болсон билээ. Тэгвэл охиныг алга болсноос хойш 24 хоногийн дараа буюу өчигдөр буюу долдугаар сарын 1-нд Сэргэлэн сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” гэх газрын дэрсэн дундаас цогцсыг нь олсон байна. Тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагчид, прокурор, шүүхийн шинжээчид хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгчээ.
NUUTS.mn
