Нууц мэдээллийн уурхай

Тэрбумтан эр салсан эхнэрт нь оногдсон тансаг ЭДЛЭНГ Улаанбаатарын цэвэрлэх байгууламж шиг үнэртэй болгожээ

Нийтэлсэн: 2018-07-02 05:19:42

New York Post -д мэдээлснээр Америкийн тэрбумтан Билл Гроссын эхнэр Сьюгаас салах шүүхийн ажиллагаа өнгөрсөн жилийн эхээр эхэлж саяхан л дуусжээ. Салсан эхнэр нөхөр бүр хонь чоно болж бие биенээ сэтгэцийн эмгэгтэй гэж буруутгасан. Шүүхийн шийдвэрээр тэднийг бие биендээ ойртохыг бүрмөсөн хориглосон ч харилцан өшөө авахад нь саад болсонгүй.  Салалтын гол маргаан дундын өмч хуваахад гарсан агаад тэрбумтны хайртай Laguna Beach хэмээх Калифорнийн далайн эрэг дээрх тансаг эдлэн нь шүүхийн шийдвэрээр эхнэрт нь оногдсон байна. Тэрбумтан 1,2 мянган м2 газартай эдлэнгээ алдсаныг өөрчлүүлэх гэж заргалдсан ч бүтээгүй тул  тун өөдгүй аргаар эхнэрээсээ хариугаа авчээ. Шүүхийн эцсийн шийдвэр гарсаны дараа тэрбумтан тусгай ажилчид нууцаар хөлслөн авч эдлэнгийнхээ бүхий л сантехникийн шугам, хоолой, агааржуулалтын хоолойд хүртэл ялзарсан загас, муудаж илжирсэн хог новш хийлгэжээ. Мөн эдлэнгийн байшингийн өнцөг булан бүрд ил жорлонгоос дор үнэр гаргадаг савтай үнэртэнг олноор нь нуужээ. 

Ингэж өшөөгөө авсаны “хүчинд” эдлэн нь хүн тогтохын аргагүй муухай үнэртэх болжээ. Баян өөдгүй нөхрөөсөө тансаг эдлэн салгасан эхнэр нь нүүж ирсэн дороо муухай үнэрт нь байж суух аргагүй болж буцаж нүүсэн гэнэ. Түүнээс гадна байшингийн дотоод заслыг сэвтээж хөшөө баримлыг гэмтээсэн аж. Удалгүй экс нөхөр нь энэ бүх өөдгүй зүйлийг хийснийг олж тогтоогоод шүүхэд хандсан байна. Тэрбумтан эр ч тэр дор нь сөрөг нэхэмжлэл гаргажээ. Түүний баталсанаар салахаар болсоноос хойш эхнэр нь гэрээс нь хулгай хийж эхэлсэн гэнэ. Бүр алдарт зураач Пабло Пикассогийн 1932 онд зурсан маш үнэтэй “Амар амгалан” гэдэг уран зургийг хулгайлаад оронд нь хуулбарыг нь өлгөсөн байжээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших