Нууц мэдээллийн уурхай

Б.Мягмар : Бүх нийтийн ажил хаялт хийхээр зарласнаас хойш МАШ их дарамт ирж байна

Нийтэлсэн: 2018-07-02 01:53:04

Өнгөрсөн сард эрүүл мэндийн салбарын ажилтнууд төв талбайд цалингаа нэмүүлэхийн тулд есөн өдөр суулт хийсэн. Тэдний суулт түр хугацаанд завсарлаж, зургадугаар сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт зохион байгуулсан билээ. Суултын шалтгаан нь Эрүүл мэндийн сайдтай хийсэн тэдний хэлэлцээрийг ХНХЯ-нд бүртгүүлэх байсан бөгөөд бүртгэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Тэдний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй учраас улс орон даяар долдугаар сарын 5-ны 08:30 цагаас эхлэн ажил хаялт зарлахаа Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар мэдэгдсэн юм.

-Ирэх долдугаар сарын 5-ны ажил ажил хаялтад хичнээн эмнэлгийн, хичнээн эмч ажилтнууд хамрагдах вэ?

-Нийт дүн нэгтгэгдэж гараагүй байна. Өчигдөр оройны мэдээллээр 140 гаруй эрүүл мэндийн байгууллага ажил хаялтад оролцоно гэсэн хариу ирүүлсэн. Алслагдсан сумдад мэдээлэл хүргэх боломжгүй байгаа болохоор бүрэн дүүрэн хариултууд ирээгүй байна. Өнөөдөр оройн 17 цагийн байдлаар нэгдсэн мэдээлэл гаргаад дуусах байх.

-Ажил хаялтын явцад хүний амь настай холбоотой эрсдэл гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Би түрүүн хэлсэн. Эрүүл мэндийн салбарынхны туйлын зорилго бол ажил хаялт биш. Хуулийн дагуу ажил хаялт зохион байгуулагдана. Хуулийн дагуу эмнэлгүүд бүх хурлаа хийсэн. Өөрийн чинь асуусан асуултыг олон хүн асууж, санаа зовж байна. Эмнэлгийн байгууллага амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ. Тухайлбал, сэхээн амьдруулах, гэмтэл, төрөх, мэдээгүйжүүлэх, хүүхэд нярайн яаралтай тусламж, 103 зэрэг тусламж үйлчилгээнүүдийг зогсоохгүйгээр “Ажил хаялтад оролцож байна” гэх энгэрийн тэмдэгтэйгээр ажлаа тасралтгүй хийнэ. Эмнэлэг бүрт ажил хаялт зохион байгуулах түр хороо байгуулагдаад, ахлагчтай болчихсон байгаа.

-Та бүхэн ес хоног үргэлжилсэн суултынхаа үеэр үсээ хусуулж цочроо өгсөн. Энэ удаагийн ажил хаялт үр дүнд хүрэхгүй бол дахин ямар цочроо өгөхөөр төлөвлөж байна вэ?

-Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Гэнэтийн үйл явдлууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Бид суултаа үргэлжүүлж байх хугацаанд чагнуур бариад хүн эмчилдэг эр зоригтой эмч нар бид яагаад төрдөө үгээ хэлж болдоггүй юм бэ гэдэг үүднээс зориглож шийдсэн. Олон хоног талбай дээр сууж байхад үл тоосон учир төрд хандаж бичсэн шүлгээ уншмаар байгаагаа хүссэн. Уншихдаа зүгээр ч нэг уншихгүй, эсэргүүцлээ илэрхийлмээр байна гэж хүссэн. Тэр хүсэлтийг нь би хориглоогүй. Яагаад гэвэл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх тэр хүнд бүрэн бий. Үүнд нь эмч, жолооч сувилагч нар нэгдсэн. Энэ бол хийх ажилгүйдээ биш аргаа барсан үйлдэл. 

-Ажил хаялт зохион байгуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

-Ажил хаялт хийх сургаар маш их дарамт ирж байна. Төрийн байгууллагууд ийм увайгүй байдлаа болих хэрэгтэй. Тухайлбал, хоёр ч эмнэлгийн ажилчид бидэнд хандлаа. Байгууллагын дарга нь ажил хаялтад оролцохыг зөвшөөрөхгүй байгаа асуудал гарсан байна. Байгууллагын дарга ажил хаялтыг зөвшөөрөхгүй байх эрх хуулинд байхгүй. Үүнээс үүдэж үйлдвэрчний эвлэлийн хороо, түр хорооны дарга нарт хариу шаардлага хүргүүлээд сууж байна. Бидэнд нэмэр болохгүй юм аа гэхэд бидний хууль ёсны ажил хаялтыг хууль бусаар дарамтлахгүй байхыг хүсч байна. Ийм үйлдэлтэй хатуу тэмцэнэ. Ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг эмнэлгийн дарга нар яг үнэндээ цөөхөн бий. Байгаа орлогоо ажилчиддаа зарцуулахгүй хуримтлуулчихсан дарга нар ч бий. Бид хуулийнхаа хүрээнд хийнэ. Түүнчлэн зарим дүүргийн засаг дарга нар болон тагнуулын байгууллага хүртэл хөндлөнгөөс энэ ажилд оролцох, дуудаж уулзаж дарамтлан боль гэж байна. Ийм эрх хэнд ч байхгүй гэдгийг хэлье.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. Zochin /110.70.55.204/ 2018-07-03 14:56:35

    Avilga avdagaa bolih yumuu emch nar tegevel emch nart zoruilj huulia chamga bolgo avilga avsan emchiig emchleh erhiig n has

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших